Jump to content

Ипотек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ипотек буюу ипотектйн зээл- (эрт. грек. ὑποθήκη — дэмжлэг, тулгуур) үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгох, товчоор хэлбэл орон сууцны зээл гэсэн утгатай.  АНУ болон өмнөд Америк, Азийн урд талын зарим оронд Моргейж гэдэг бол Европ болон Азийн орнуудад Ипотек гэсэн нэр томьёог өргөн хэргэлдэг байна.

Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээл бөгөөд зээлдэгч нь урьдчилан тодорхойлсон тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн зээл юм. Ипотекийн зээл нь зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах эрхийг зээлдүүлэгчид олгодог.

Иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод байдал бүхэлдээ сайжран, улсын Нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө. Энэ бүхэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлж, улс орны хэмжээнд хуримтлал нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Эртний Египтэд газар барьцаалах нь үүргийн биелэлтийг хангах арга зам гэдэг байсан ч "ипотек" гэсэн нэр томъёо нь хариуцагч өөрийн эзэмшлийн газартай үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх хариуцлагын нэг хэлбэрээр МЭӨ 6-р зууны эхээр Эртний Грекд гарч ирсэн байна.