Jump to content

Ираны Гадаад хэргийн яам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ираны Гадаад хэргийн яам

Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яам (перс: وزارت امور خارجه جمهوری اسلامی ایران‎) нь Лалын Бүгд Найрамдах Иран Улсын гүйцэтгэх засаглалын байгууллага бөгөөд Ираны гадаад орнууд болон олон улсын байгууллагуудтай харилцах харилцааг удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

Энэ яам нь Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Үндсэн хуулиар эсвэл Ираны Гадаад хэргийн яамны тухай хуулийн дагуу Ираны Засгийн газарт тайлагнадаг.

Тус яамыг Гадаад хэргийн сайд удирддаг; 2024 оны 8-р сарын 21-нээс хойш энэ албан тушаалыг Аббас Арагчи хашиж байна.

Гадаад хэргийн яам бол Ираны хамгийн эртний засгийн газрын байгууллага юм. Гадаад хэргийн алба 1821 онд байгуулагдсан. Гадаад хэргийн албаны анхны тэргүүн нь 1821-1823 онуудад энэ албан тушаалыг хашиж байсан Мирза Абдулвахаб Нешат Мотамед аль-Давла байв.

1824 онд Фатх Али Шах Ираны Гадаад хэргийн сайдаар Мирза Абул-Хасан Ширазийг томилж байжээ.

Яамны гол үүрэг бол Улсын ерөнхий гадаад бодлогын стратеги боловсруулах, Ираны Засгийн газарт холбогдох саналуудыг өргөн барих, гадаад бодлогыг хэрэгжүүлэх явдал юм.

Гадаад хэргийн яам нь үйл ажиллагаагаа шууд болон Ираны дипломат төлөөлөгчийн газар, консулын газрууд, мөн Ираны олон улсын байгууллагуудын дэргэдэх төлөөлөгчийн газруудаар дамжуулан хэрэгжүүлдэг.

Гадаад хэргийн яамыг Ираны Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр Межлисаас /парламент/ томилдог Гадаад хэргийн сайд удирддаг байна.

Ираны Гадаад хэргийн сайд нар

[засварлах | кодоор засварлах]
Овог нэр Албан тушаалд осон огноо дуусгавар болсон огнооо
Кажар угсааны үе
1 Мирза Абдолвахаб Нешат Мотамед аль-Давла 1821 1823
2 Мирза Абул-Хасан-хан Ширази 1823 1834
3 Мирза Али Фарахани 1834 1835
4 Мирза Масуд-хан Ансари 1835 1838
5 Мирза Абул-Хасан-хан Ширази 1838 1846
Гажи Мирза Агаси

үүрэг гүйцэтгэгч

1846 1846
6 Мирза Масуд-хан Ансари 1846 1849
Амир-Кабир

үүрэг гүйцэтгэгч

1849 1851
7 Мирза Мохаммад-Али-хан Ширази 1851 1852
8 Мирза Саид-хан Ансари 1853 1873
9 Мирза Гусейн-хан Сипахсалар 1873 1880
10 Мирза Саид-хан Ансари 1880 1884
11 Мирза Махмуд-хан Карагёзлу (Насир аль-Мульк) 1884 1886
12 Мирза Яхья-хан Мушир ал-Даула 1886 1887
13 Мирза Аббас-хан Кавам ал-Даула 1887 1896
14 Мирза Мохсен-хан Мушир ал-Даула 1896 1899
15 Мирза Насрулла Хан 1899 1906
16 Мирза Мухаммед Али-хан Ала ус-Салтане 1906 1907
17 Жавад Са‘д ал-Даула 1907 1907
... ... ... ...
Пехлеви угсааны үе
1 Фируз-мирза Носрат ал-Даула 1925 1938
2 Мирза Али-хан Сухейли 1938 1939
3 Мозаффар Алам 1939 1943
4 Хосейн Ала' 1943 1945
5 Махмуд Салехи 1945 1945
6 Мохсен Раис 1945 1945
7 Бакер Каземи 1945 1946
8 Хосейн Навваб 1946 1951
9 Бакер Каземи 1951 1952
9 Хосейн Навваб 1952 1952
9 Хосейн Фатеми 1952 1953
10 Абд ал-Хусайн Мефтах 1953 1953
11 Фазлоллах Захеди 1953 1953
12 Абдулла Энтезам 1953 1958
13 Али-Кули Ардалан 1958 1959
14 Аббас Арам 1959 1960
15 Жафар Шариф-Эмами 1960 1960
Хосейн Кудс-Нахаи

үүрэг гүйцэтгэгч

1960 1960
16 Аббас Арам 1960 1966
17 Ардешир Захеди 1966 1973
18 Аббас-Али Халатбари 1973 1978
19 Амир Хосров Афшар 1978 1979
20 Ахмад Мир-Фендерески 1979 1979
Лалын Бүгд Найрамдах Иран Улс
1 Карим Санжаби 1979.02.11 1979.04.01
Мехди Базарган

үүрэг гүйцэтгэгч

1979.04.01 1979.04.12
2 Ибрагим Язди 1979.04.12 1979.11.12
3 Абольхасан Банисадр 1979.11.12 1979.11.29
4 Садек Готбзаде 1979.11.12 1980.08.03
5 Мохаммад-Карим Ходапанахи 1980.08.03 1981.03.11
Мохаммад-Али Ражаи

үүрэг гүйцэтгэгч

1981.03.11 1981.08.15
6 Мир-Хосейн Мусави 1981.08.15 1981.12.15
7 Али-Акбар Велаяти 1981.12.15 1997.08.20
8 Камаль Харази 1997.08.20 2005.08.24
9 Манучехр Моттаки 2005.08.24 2010.12.13
10 Али-Акбар Салехи 2010.12.13 2013.08.15
11 Мохаммад-Жавад Зариф 2013.08.15 2021.08.25
12 Хосейн Амир Абдоллахиян 2021.08.25 2024.05.20
Али Багери

үүрэг гүйцэтгэгч

2024.05.20 2024.08.21
13 Аббас Арагчи 2024 оны 8-р сарын 21-нээс -/-/-