Jump to content

Ираны Дээд удирдагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ираны Дээд удирдагч
رهبر معظم ایران
Одоо хашиж буй хүн
Можтаба Хаменеи
Албаа хүлээн авсан;
2026 оны 3 сарын 8
Суудал (хуулийн этгээд)Тегеран
Анх ажилласан хүнРухолла Хомейни
Вэб сайтwww.leader.ir

Ираны Дээд Удирдагч буюу Рахбар (перс. رهبر‎) — Исламын Бүгд Найрамдах Иран Улсын төрийн тэргүүн бөгөөд 1979 оны Үндсэн хуулиар Иран Улсын улс төр, шашны хамгийн дээд албан тушаал юм.

Ираны Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн дагуу Ираны Засгийн газрын тэргүүн бөгөөд Иран улсын төрийн эрэмбийн дарааллаар Ираны Дээд удирдагчийн араас хоёр дахь хүн юм.

Ираны Дээд удирдагч нь Исламын хуулийн (фих) янз бүрийн асуудлаар "фатуа" гаргах эрхтэй (Үндсэн хуулийн 109 дүгээр зүйл).

Дээд удирдагч нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ерөнхий бодлогыг Зохицуулалтын Зөвлөлтэй зөвлөлдсөний дараа тодорхойлдог (110, 176 дугаар зүйл). Дээд удирдагч нь Ираны Зэвсэгт хүчний Дээд Ерөнхий командлагч юм (110 дугаар зүйл).

Дээд удирдагч нь Дээд шүүгчийн чиг үүргээс гадна боловсон хүчний асуудалд шууд оролцдог. Тэрээр Үндсэн хууль Хамгаалах Зөвлөлийн (Ираны хамгийн нөлөө бүхий хяналтын байгууллага бөгөөд засгийн газрын гурван салбарын аль нэгийг нь хүчингүй болгож чаддаг) факихуудыг, Шүүхийн дээд албан тушаалтныг, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Телевиз, Радио нэвтрүүлгийн компанийн дарга нарыг, Хамтарсан штабын даргыг, Исламын хувьсгалт харуулын корпусын ерөнхий командлагчийг, зэвсэгт хүчин болон дотоодын цэргийн командлагчдыг биечлэн томилж, чөлөөлдөг.

Ираны Дээд удирдагчид

[засварлах | кодоор засварлах]
Дээд удирдагч (Рахбар) Эрх мэдлийн эхлэл Эрх мэдлийн дуусгавар болсон хугацаа
1 Рухолла Хомейни 1979 оны 12-р сарын 3 1989 оны 6-р сарын 3
2 Али Хаменеи 1989 оны 6-р сарын 4 2026 оны 2-р сарын 28
Үүрэг гүйцэтгэгч Можтаба Хаменеи 2026 оны 3-р сарын 8[1][2] өнөө хүртэл
  1. "'Projectile' kills 2 in Saudi Arabia as Iran attacks on the Gulf continue" [Ираны Персийн буланд хийсэн халдлага үргэлжилж байгаатай холбогдуулан Саудын Арабт 'пуужин харваж', хоёр хүн амиа алджээ]. Al Jazeera (Англи хэлээр). Архивласан огноо 2026-03-08. Татаж авсан: 2026-03-08.
  2. "Iran's Supreme Leader Ayatollah Ali Khamenei is dead, state media says" [Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд: Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан]. BBC News (Британи-англи хэлээр). 2026-03-01. Архивласан огноо 2026-02-28. Татаж авсан: 2026-03-01.