Ираны парламент- Межлис

Ираны парламент буюу Лалын зөвлөлдөх Зөвлөл, Ме́жлис (перс. مجلس شورای اﺳﻼﻣﯽ — Межли́с-е шура́-йе ислами́) — Лалын Бүгд Найрамдах Иран Улсын нэг танхимтай парламент. Межлис нь 290 гишүүнээс бүрддэг (2000 оноос өмнө 270 байсан).

1979 оны Исламын хувьсгалаас өмнө Межлис нь Ираны хоёр танхимтай парламентын доод танхим (дээд танхим нь Сенат) байв. Энэ нь 1906 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Үндэсний зөвлөлдөх зөвлөл (перс: مجلس شورای ملی) нэртэйгээр байгуулагдсан. 1963 он хүртэл эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байв. 1979 оны Исламын хувьсгалын дараа дээд танхимыг татан буулгаж, Үндэсний зөвлөлдөх зөвлөлийг Лалын зөвлөлдөх Зөвлөл гэж нэрлэжээ.
Парламентын гишүүдийг ард түмний шууд санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгодог. Межлис нь хуулийн төсөл, төсвийг боловсруулж, олон улсын гэрээг соёрхон баталдаг. Межлисын нэр дэвшигчдийг Үндсэн хууль хамгаалагчдын Зөвлөл баталдаг.
Ираны парламентын сүүлийн сонгууль 2024 оны 3-р сарын 1-нд болсон бөгөөд 2024 оны 5-р сарын 10-нд 22 тойрогт дахин санал хураалт болсон бөгөөд аль ч нэр дэвшигч 20 ба түүнээс дээш хувийн санал аваагүй байна. Нийт 48,000 гаруй нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд ойролцоогоор 15,000 нь 31 мужийг төлөөлсөн 290 суудлын төлөө өрсөлдсөн байна. Эцсийн дүнгээс харахад зарчимч хүчин парламентын 290 суудлын 233-ыг нь авсан байна.
Лалын зөвлөлдөх Зөвлөлийн дарга нар
[засварлах | кодоор засварлах]- 1980—1989: Али Акбар Хашеми Рафсанжани
- 1989—1992: Мехди Карруби
- 1992—2000: Али Акбар Натек-Нури
- 2000—2004: Мехди Карруби
- 2004—2008: Голям-Али Хаддад Адель
- 2008—2020 : Али Ларижани
- 2020 оны 5-р сараас: Мохаммад-Багер Галибаф