Ирландын бүгд найрамдах арми

Ирландын үндэсний чөлөөлөх арми. (Ирландын Бүгд найрамдах Арми гэж бас хэлдэг, ирланд. Arm Saoirse Náisiúnta na hÉireann) 1974 оны 12 дугаар сарын 8-нд бүрэлдсэн Ирландын зүүний үзэлтэй цэрэгжсэн зэвсэгт байгууллага. Зорилго нь Их Британиас Умард Ирландыг тусгаарлан салгаж арал дээр нэгдсэн Ирландын Социалист улс байгуулах юм. Марксист болон Ирландын социалист үзэл баримталдаг. Их Британий эрх баригчид үйл ажиллагааг нь албан ёсоор хаасан.