Ирээдүй рүү буцсан нь 2
Ирээдүй рүү буцсан нь 2 (Англи: Back to the Future Part II) бол Роберт Земекисийн найруулж, Боб Гейлийн зохиол бичсэн, Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт "Ирээдүй рүү буцсан нь" гурамсан киноны хоёр дахь анги юм. Гол дүрүүдэд Майкл Жей Фокс, Кристофер Ллойд, Томас Ф. Уилсон, Леа Томпсон нар тоглосон. Криспин Гловер, Клаудиа Уэллс нар дүрээ дахин бүтээж чадаагүй.
1955 оноос буцаж ирсний дараахан Марти, Док нар Макфлай ах дүүсийн дунд асуудал үүссэн 2015 он руу, дараа нь 1955 он руу буцаж очин үүссэн сөрөг өөр бодит байдлыг өөрчилдөг юм.
Киноны зураг авалт зохиол болон зураг авалтын талбай дээр хоёр жил ажилласны дараа 1989 оны 2-р сард эхэлсэн. Энэ кино нь компьютерын эффектийн компани болох Industrial Light & Magic (ILM)-ийн хувьд нээлт болсон юм. Кино 1989 оны 11-р сарын 22-нд нээлтээ хийсэн бөгөөд эерэг шүүмж авсан боловч эхний ангиасаа сул гэж үзсэн. Уг үргэлжлэл кино нь 40 сая долларын төсөвтэй байсан ч дэлхий даяар 118 сая долларын орлого олсон.