Jump to content

Исаакиевын сүм (Санкт-Петербург)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Исаакиевын сүм буюу Гэгээн Исаакийн сүм (орос. Исаа́киевский собо́р) - Санкт-Петербург хотын Исаакиевын талбайд байрладаг, хотын хамгийн том Үнэн алдартны шашны сүм юм. Энэ сүм 1858-1929 онд Санкт-Петербургийн епархийн сүм байсан бөгөөд 1928 оноос хойш музейн статустай болсон (Улсын музей "Исаакиевийн сүм").

Гэгээн Исаакийн сүмийн өндөр нь 101.5 м, урт нь 111.3 м, өргөн нь 97.6 метр юм бөгөөд дотоод талбай нь 4000 гаруй м² ажээ. Бөмбөгөр оройн гадна диаметр нь 25.8 м, дотоод диаметр нь 21.8 м. Тус барилгыг янз бүрийн хэмжээтэй 112 ширхэг цул боржин баганаар чимэглэсэн байна. Хана нь цайвар саарал "Рускеала" гантигаар бүрсэн, барилгын суултаас болж хагарсан зарим гантиг хавтангуудыг 1870-1890-ээд онд сэргээн засварлах явцад "Бардилио" гантигаар сольсон байна.

1858 оны 5-р сарын 30-ны өдөр буюу Далматийн Гэгээн Исаакийн дурсгалыг хүндэтгэх өдөр, II Александр болон эзэн хааны гэр бүлийн гишүүдийг байлцуулан сүмийг аравнайлах ёслол болж цэргүүд жагссан байв. Энэ үеэр Петровская, Исаакиевын талбай дээр энгийн иргэдэд зориулсан тавцан байрлуулсан бөгөөд зэргэлдээх гудамжууд болон ойролцоох байшингийн дээвэр хүмүүсээр дүүрсэн байжээ.

Оросын 1917 оны Октябрийн хувьсгалын дараа 1930-аад онд сүмийн шашны үйл ажиллагааг зогсоож "Шашны эсрэх ухуулгын музей" болгоод хонхнуудыг буулгаж хайлуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бөмбөгдөлт, сум зэрэгт өртөж гэмтжээ.

1950-1960-аад онд Сүмийн сэргээн босголтын ажил хийгдсэн. Бөмбөгөр орой дээр ажиглалтын тавцан барьсан бөгөөд тэндээс хотын төв хэсгийг харах боломжтой.

1930 онд устгасан хонхнуудыг 2012 онд сэргээн засварлах ажил эхэлсэн. 2012 оны анхны хонх нь 10 тонн орчим жинтэй хонх байв. 2013 онд зүүн өмнөд хонхны цамхагт зориулсан 14 хонхыг Воронеж хотод хийж авчирсан байна.