Jump to content

Исламын ертөнц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Исламын ертөнц (араб. العالم الإسلامي‎, аль-’аламу-ль-исламии) - Шашны утгаараа Исламын ертөнц нь лалын шашинтнуудыг, соёлын утгаараа тэр соёл иргэншилд амьдардаг хүмүүсийг багтаасан Исламын соёл иргэншлийг хэлдэг. Орчин үеийн геополитикийн утгаараа энэ нэр томьёо нь ихэвчлэн лалын шашинтай улс орнуудыг хэлдэг байна.

Исламын ертөнцийн газрын зураг

2024 онд 2 тэрбум орчим хүн буюу дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим нь лалын шашинтнууд байв. 2010 онд 1.6 тэрбум гаруй хүн буюу дэлхийн хүн амын 23.4% орчим нь лалын шашинтнууд байсан. Эдгээрийн 62% орчим нь Ази, Номхон далайн бүс нутагт, 20% нь Ойрх Дорнод, Умард Африкт, 15% нь Төв Африкт, 3% нь Европт, 0,3% нь Америкт амьдардаг байв.

Исламын түүх 7-р зуунд Арабын хойгоос эхэлсэн. Домогт өгүүлдгээр 610 онд Куран судрын анхны эшлэлүүдийг Исламын зөнч Мухаммед гаргасан бөгөөд тэрээр 10 жилийн дараа Мединагийн лалын шашны нийгэмлэгийн тэргүүн болжээ. Зөнч Мухаммедыг нас барсны дараа Умайяд, Аббасидын удмын зөв шударга халифууд болон халифуудаар толгойлуулсан Арабын Халифт улс байгуулагдав. Халифатын нутаг дэвсгэр Арабын хойгоос тэлж, Энэтхэгийн баруун хойд хэсэг, Төв Азиас Ойрх Дорнод, Умард Африк, Италийн өмнөд хэсэг, Иберийн хойг хүртэл үргэлжилсэн.