Jump to content

Исламын хамтын ажиллагааны байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Исламын хамтын ажиллагааны байгууллагын лого
Гишүүн болон ажиглагч орнуудын газрын зураг

Исламын хамтын ажиллагааны байгууллага (англи. Organisation of Islamic Cooperation (OIC), араб. منظمة التعاون الاسلامي‎, франц. Organisation de la Coopération Islamique) — Исламын шашинтай орнуудын олон улсын байгууллага (2011 оноос өмнө Исламын бага хурал байгууллага гэж нэрлэж байсан).

1969 оны 9-р сарын 25-нд Рабат хотноо болсон Лалын шашинтай улс орнуудын тэргүүн нарын Бага хурлын үеэр нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд исламын эв нэгдлийг хангах, колоничлол, шинэ колончлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэх, Палестиныг чөлөөлөх байгууллагыг дэмжих зорилгоор анх байгуулагдсан. Ажиглагчийн статусыг Босни Герцеговина, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, ОХУ, түүнчлэн Филиппиний Моро үндэсний эрх чөлөөний фронт болон хэд хэдэн байгууллага (НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэх мэт) эзэмшдэг. Байгууллагын төв байр нь Жидда (Саудын Араб) хотод байрладаг.

2011 оны 6-р сарын 28-30- ны өдрүүдэд Астана хотноо хуралдсан тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 38 дугаар чуулганы шийдвэрээр Исламын бага хурлын байгууллагыг Исламын хамтын ажиллагааны байгууллага (ИХАБ) болгон өөрчилсөн байна. Исламын хамтын ажиллагааны байгууллага бол хамгийн том, хамгийн нөлөө бүхий албан ёсны лалын шашинт орнуудын олон улсын байгууллага юм. Одоогоор 2 тэрбум орчим хүн амтай 57 улсыг (Сирийг оруулаад) нэгтгэж байна. Анхандаа Ази, Африкийн 25 улс, Палестиныг чөлөөлөх байгууллагыг багтаасан байв. ИХАБ-ын зорилго нь Лалын шашинтай улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь үйл ажиллагаанд уялдаатай хамтран оролцох, оролцогч орнуудын тогтвортой хөгжилд хүрэх явдал юм.

2021 оны 11-р сараас тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар Чад улсын дипломат улс төрч Хусейн Ибрахим Таха (1951 төрсөн) ажиллаж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар нь Байгууллагын захиргааны ахлах ажилтан болох Ерөнхий нарийн бичгийн дарга болон Байгууллагын шаардлагтай бусад ажилтнуудаас бүрдэнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга: Гадаад хэргийн сайд нарын зөвлөлөөс 5 жилийн хугацаагаар сонгогддог бөгөөд зөвхөн нэг удаа сунгагдах боломжтой. Ерөнхий нарийн бичгийн даргыг чадвар, шударга байдал, туршлагыг харгалзан газарзүйн тэгш хуваарилалт, ротаци, бүх гишүүн улсуудад тэгш боломж олгох зарчмын дагуу гишүүн орнуудын иргэдээс сонгоно.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг:

  • Түүний бодлоор байгууллагын зорилгод хүрэхэд үйлчилж, саад учруулж болзошгүй асуудлыг байгууллагын эрх бүхий байгууллагуудын сонорт хүргэх,
  • Исламын дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын Зөвлөл болон бусад сайд нарын хуралдааны шийдвэр, тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих,
  • Исламын дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн шийдвэр, тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр гишүүн орнуудад ажлын баримт бичиг, санамж бичиг хүргүүлэх,
  • Байгууллагын холбогдох байгууллагуудын ажлыг зохицуулан уялдуулах,
  • Ерөнхий Тамгын газрын хөтөлбөр, төсвийг боловсруулах,
  • Гишүүн орнууд хоорондын харилцаа холбоог хөнгөвчлөх, зөвлөлдөх, санал бодлоо солилцох, түүнчлэн гишүүн орнуудад чухал ач холбогдолтой мэдээллийг түгээх ажлыг дэмжиж ажиллах,
  • Исламын дээд хэмжээний уулзалт эсвэл Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлөөс түүнд даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх,
  • Байгууллагын ажлын тайланг Гадаад хэргийн сайд нарын зөвлөлд жил бүр танилцуулах.

Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүд

[засварлах | кодоор засварлах]

Байнгын гишүүн орнууд:

  1. Азербайжан
  2. Албани
  3. Алжир
  4. Афганистан
  5. Бангладеш
  6. Бахрейн
  7. Бенин
  8. Бруней
  9. Буркина Фасо
  10. Габон
  11. Гайана
  12. Гамби
  13. Гвиней
  14. Гвиней-Бисау
  15. Жибути
  16. Египет
  17. Индонез
  18. Иордан
  19. Ирак
  20. Иран
  21. Йемен
  22. Казахстан
  23. Камерун
  24. Катар
  25. Киргиз
  26. Коморос
  27. Кот-д'Ивуар
  28. Кувейт
  29. Ливан
  30. Ливи
  31. Мавритани
  32. Малайз
  33. Мали
  34. Мальдив
  35. Марокко
  36. Мозамбик
  37. Нигери
  38. Нигери
  39. АНЭУ
  40. Оман
  41. Пакистан
  42. Палестин Улс
  43. Саудын Араб
  44. Сенегал
  45. Сири
  46. Сомали
  47. Судан
  48. Суринам
  49. Сьерра Леон
  50. Тажикистан
  51. Того
  52. Тунис
  53. Туркменистан
  54. Турк
  55. Уганда
  56. Узбекистан
  57. Чад

Ажиглагч орнууд:

Олон улсын байгууллага: