Jump to content

Испани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Испанийн Хаант Улс
Reino de España
4 бусад нэр[a]
Уриа: Plus ultra (Латин)
(Монгол: "Цааш урагшаа")
Төрийн дуулал: Marcha Real (Испани)[1]
(Монгол: "Хааны марш")
 Испани улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Мадрид
40°26′N 3°42′W / 40.433°N 3.700°W / 40.433; -3.700
Албан ёсны хэлИспани хэл[b]
Угсаатны бүлэг (ТГ)(2022)[3]
Шашин
(2023)[4]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
VI Филипп
Педро Санчес
Надия Кальвиньо
Хууль тогтоох байгууллагаЕрөнхий Кортес
Сенат (Испани)
Төлөөлөгчдийн Танхим
Түүх
1 сарын 20, 1479 он
3 сарын 14, 1516 он
6 сарын 9, 1715 он
3 сарын 19, 1812 он
12 сарын 29, 1978 он
1 сарын 1, 1986 он
Газар нутаг
• Нийт
505,994[5] км2 (51)
• Усны эзлэх талбай (%)
0.89 (2015)[6]
Хүн ам
• 2023 тооцоо
48,196,693[7] (30)
• Нягтаршил
94/км2 (120)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$2.36 их наяд[8] (16)
• Нэг хүнд ноогдох
$49,448[8] (37)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$1.492 их наяд[8] (15)
• Нэг хүнд ноогдох
$31,223[8] (36)
ОТББИ (2021)  33.0[9]
дундаж
ХХИ (2021) 0.905[10]
маш өндөр · 27
Мөнгөний нэгжЕвро[d] () (EUR)
Цагийн бүсUTC⁠±0 - +1 (БЕЦ болон ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+1 - +2 (БЕЗЦ болон ТЕЗЦ)
Огнооны форматөө/сс/жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+34
ISO 3166 кодES
Домэйн нэр.es[e]
Тейде үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Испани (Испани: España), албан ёсоор Испанийн Хаант Улс (Испани: Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтарын нуруу, хойд талаараа Франц, Андорра улс, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португали улстай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испанийн газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт Францын дараа хоёрт ордог.

Мөн далайн түвшингээс 650 м өндөрт оршдог үзүүлэлтээрээ Европт Швейцарын дараа хоёрт орно.

Испани улсын албан ёсны хэл нь -испани. Нийслэл хот нь-Мадрид хот бөгөөд Барселон, Валенси, Сарагоса, Севилья, Малага, Мурсиа зэрэг том хотуудтай.

Испани улс 2024 оны байдлаар 48 592 909 хүн амтай олон үндэстний орон юм. Испанид кастилчуудаас гадна каталончууд, галичууд, баскууд, оккитанчууд, астуричууд, арагончууд амьдардаг бөгөөд бүгд өөр өөрийн хэлээр ярьдаг байна.

Хүн амын тоо
1961 1963 1966 1967 1969 1971
30 739 250 31 296 651 32 283 194 32 682 947 33 441 054 34 191 678
1973 1975 1978 1979 1981 1983
34 817 071 35 530 725 36 872 506 37 201 123 37 740 556 38 122 429
1985 1987 1990 1991 1993 1995
38 418 817 38 630 820 38 850 435 38 939 049 39 189 400 39 387 017
1997 1999 2002 2003 2005 2007
39 582 413 39 926 268 41 431 558 42 187 645 43 653 155 45 226 803
2009 2011 2014 2015 2018 2024
46 362 946 46 742 697 46 512 199 46 449 565 46 733 038 48 592 909

2023 оны 1-р сарын 1-ний байдлаар Испанийн 2,790,317 иргэн гадаадад оршин суудаг байсны дотор Хойд, Төв, Өмнөд Америкт- 1,638,080, Европт- 1,052,384, Азид- 44,237, Африкт- 29,677, Далайн орнуудад- 25,939 иргэн оршин сууж байв.

2022 оны 1-р сарын 1-ний байдлаар Испанид 7,506,870 гадны цагаачид оршин суудаг бөгөөд энэ нь тус улсын хүн амын 17,83% эзэлдэг байна.

Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульман шашинтнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд түрж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчүүд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулж байв. Мөн 1492 онд Колумб Америк тивд хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-17 дугаар зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн олон дайн зэрэг бусад олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь буурсан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь зогсонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт Хаант Засгийн доор ардчилал дахин тогтох болжээ. 1986 онд Европын Холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.[11]

Испани нь парламентын засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадвараар тооцсон ҮНБ-р үзүүлэлтээр Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Испанийн засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Испанийн томоохон хотууд.

  1. Испанид бусад хэл нь Автономитын дүрмийн дагуу зарим бүс нутагт албан ёсны статустай байдаг. Эдгээр болгонд Испанийн хууль тогтоомж дахь олон улсын харилцааны Испанийн уламжлалт урт нэр ба хамгийн их хэрэглэгддэг (Испани: Reino de España, pronounced: [ˈrejno ð(e) esˈpaɲa]) дараах байдалтай байна:
  2. Испанийн үндсэн хуулийн 3-р хэсэгт төрийн албан ёсны хэл нь Кастиль хэл байхаар тогтоогдсон.[2] Зарим өөртөө засах нийгэмлэгт Каталан/Валенси, Галиси, Баск болон Окситан хэлнүүд нь (орон нутагт Аран хэл гэж нэрлэгддэг) давхар албан ёсны хэл юм. Арагон болон Астур хэлнүүд нь бүс нутгийн түвшинд тодорхой хэмжээний засгийн газрын хүлээн зөвшөөрөлтэй.
  3. Европын Холбоо (ЕХ) 1993 оноос
  4. 2002 оноос өмнө песета
  5. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг. Мөн Каталонид .cat домэйн, Галисид .gal ба Баск-улсад .eus тус тус давхар ашигладаг.

}}

  1. Presidency of the Government (11 October 1997). "Real Decreto 1560/1997, de 10 de octubre, por el que se regula el Himno Nacional" (PDF). Boletín Oficial del Estado núm. 244 (Испани хэлээр). Архивласан (PDF) огноо 24 September 2015.
  2. "The Spanish Constitution". Lamoncloa.gob.es. Эх хувилбараас архивласан: 25 March 2013. Татаж авсан: 26 April 2013.
  3. "Cifras de Población (CP) a 1 de julio de 2022 Estadística de Migraciones (EM). Primer semestre de 2022. Datos provisionales" (PDF). ine.es (Spanish хэлээр). Instituto Nacional de Estadística.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. CIS."Barómetro de Enero de 2023", 3,961 respondents. The question was "¿Cómo se define Ud. en materia religiosa: católico/a practicante, católico/a no practicante, creyente de otra religión, agnóstico/a, indiferente o no creyente, o ateo/a?".
  5. "Anuario estadístico de España 2008. 1ª parte: entorno físico y medio ambiente" (PDF). Instituto Nacional de Estadística (Spain). Архивласан (PDF) огноо 24 September 2015. Татаж авсан: 14 April 2015.
  6. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  7. "Cifras de población. Últimos datos". ine.es (Испани хэлээр). Татаж авсан: 7 July 2023.{{cite web}}: CS1 maint: url-status (link)
  8. 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund.
  9. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 7 August 2022.
  10. "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  11. Испани
 Commons: Испани – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Испани – Энэ үгийг тайлбар толиос харна уу