Jump to content

Исэлдэлтийн зэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Исэлдэлтийн зэрэг - Химийн нэгдэл дэх элементийн атомын цахилгаан цэнэгийн хэмжигдэхүүнийг исэлдлийн зэрэг гэнэ. Исэлдэлтийн зэрэг нь цахилгаан сөрөг чанараараа ялгаатай атомуудын харилцан үйлчлэлийн дүнд өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл цахилгаан сөрөг чанар ихтэй элементийн атом электрон нэгдүүлж, багатай нь электрон алдах зэргээр өөрчлөгдөх үед элементүүд дээр илрэх цэнэгийн хэмжээ юм. Исэлдэлтийн зэрэг нь эерэг (+) ба сөрөг (-) тэмдэг бүхий тоон утгаар илэрхийлэгдэнэ.

Химийн нэгдэл дэх атомын исэлдэлтийн зэргийг тодорхойлохын тулд дараах дүрмийг баримтална.

  • Дан бодисын молекулд атомын исэлдлийн зэрэг тэгтэй тэнцүү байна. (H2, N2, O, O2, O3; ,Fe г.м.)
  • Химийн нэгдэл дэх хүчилтөрөгчийн атомын исэлдэлтийн зэрэг -2 байдаг. Харин хүчилтөрөгч фтортой нэгдсэн (OF2) нэгдэлдээ +2, хэт оксидуудад (Na2O2, BaO2 , H2O2) -1 гэсэг исэлдлийн зэрэгтэй байна.
  • Химийн нэгдпүүдэд устөрөгч +1, харин металлын гидридүүдэд (NaH, CaH2) -1 исэлдэлтийн зэрэг үзүүлнэ.
  • Бүх металлууд нэгдэлдээ эерэг утга бүхий исэлдлийн зэрэг үзүүлнэ.
  • Нэг болон хоёрдугаар бүлгийн металлууд нь харгалзан +1, +2 гэсэн исэлдэлийн зэрэгтэй байна.
  • Ямарч молекулын найрлагад оролцож байгаа элементүүдийн атомын исэлдэлтийн зэргийн алгебрийн нийлбэр тэгтэй тэнцүү. Иймд молекул бүхэлдээ цахилгаан саармаг байна. Харин нийлмэл ионы найрлагад оролцож байгаа атомуудын исэлдэлтийн зэргийн алгебрийн нийлбэр нь тэр нийлмэл ионы цэнэгийн тоотой тэнцүү.

Дээрх дүрмийг баримтлан молекул, ионы найрлагад оролцож байгаа атомын исэлдэлтийн зэргийг тодорхойлдог. Зарим жишээг авч үзье:

, 2*1 + 2x = 0 x= -1

, 1x + 2*(-2) = 0 x= +4

, 2*1 + x + 4*(-2) = 0 x= +6

Молекулын доторх аливаа атомын исэлдэлтийн зэргийг зөв тодорхойлдох нь исэлдэн ангижрах урвалын мөн чанарыг мэдэх, түүний тэгшитгэлийг зохиоход чухал ач холбогдолтой.


  1. Н.Даваасүрэн: Хими (2009) , Хими (2012)