Итали хэл
Итали хэл | |
---|---|
Өөрийн нэр | Italiano; Lingua italiana |
Тархалт | Итали, Сан Марино, Ватикан, Швейцар, Словени, Хорват, Ливи, Эритрей, Мальта, Сомали, Франц |
Төрөлх хэлтний тоо | Төрөлх: 62 сая; Бүгд: 80 сая[1] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг (Итали хувилбар) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Итали Сан-Марино Ватикан Швейцар (дөрвийн нэг) Олон улсын байгууллага: Европын Холбоо |
Тохируулагч байгууллага | албан бусаар "L’Accademia della Crusca", утга нь «(хэл) цэвэрлэх хүрээлэн» |
Томьёолбор | |
ISO 639-1 | it |
ISO 639-2 | ita |
ISO 639-3 | ita |
Итали хэл (Итали: italiano, lingua italiana) Итали хэл нь Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80-аад сая хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм. Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялга болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.[2][3]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Номзүй: Итали хэлзүй, 2010 он, Ш. Цэлмэг
- ↑ Eurobarometer – Europeans and their languagesPDF (485 KB), February 2006
- ↑ Fabrizio Berloco (2018). The Big Book of Italian Verbs: 900 Fully Conjugated Verbs in All Tenses. With IPA Transcription, 2nd Edition. Lengu. ISBN 978-8894034813.
- ↑ Luciano Canepari (1992). Manuale di pronuncia italiana [Handbook of Italian Pronunciation] (in Italian). Bologna: Zanichelli. ISBN 978-88-08-24624-0.
{{cite book}}
: CS1 maint: unrecognized language (link)