Jump to content

Итон коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Итон коллеж

Итон коллеж (англи. Eton College, бүтэн нэр нь:-Виндзорын дэргэддэх Эзэн хааны Дарь эхийн Итон коллеж, англи. The King’s College of Our Lady of Eton beside Windsor) — Британий хувийн хөвгүүдийн сургууль. Коллежийг 1440 онд английн VI Хенри хаан байгуулсан түүхтэй. Тус коллеж түүхэндээ Их Британий 21 Ерөнхий сайд нарыг төгсгөсөн ажээ.

Итон коллеж нь Лондон хотоос баруун зүгт 30 км зайд, Тэмз мөрний эрэг дээр Виндзор цайзын хажууд байрладаг. Тус сургууль нь албан ёсоор 13-18 насны хөвгүүдэд зориулсан хувийн дотуур байр юм. Сургалтын төлбөр нь жилийн £35,720 (55,630 ам.доллар) юм. Итон коллеж 1300 оюутантай; Тэдний зарим нь Хатан хааны нэрэмжит эрдэмтний хувьд боловсролдоо юу ч төлдөггүй ажээ.

16-р зууны дунд үеийн архивын баримтууд Итон коллежийн оюутнуудын өдөр тутмын хатуу дэглэмтэй байжээ. Залуучууд өглөөний 5:00 цагт босож, залбирлаа үйлдэж, өглөөний 6:00 цагт хичээлдээ орох ёстой байв. Тухайн үед хичээлүүд нь латин хэл дээр ордог байсан. Орой үдшийн 20:00 цагт оюутнууд өрөөндөө буцаж ирээд залбирсны дараа орондоо ордог байжээ. Дундад зууны оюутнууд өдөрт хоёр удаа хооллодог байсан бөгөөд баасан гаригт тэд хатуу мацаг барьдаг байсан ажээ. Зул сарын баяраар гурван долоо хоног, зун гурван долоо хоног гэртээ харих боломжтой зэрэг амралттай зэрэг хатуу дэглэмтэй байжээ.

Бараг 600 жилийн түүхтэй хэдий ч орчин үеийн Итон коллеж нь 21-р зууны стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Физик, хими, биологийн тэнхимүүд туршилтын байгууламжийнхаа тоо, чанараараа гайхуулж, олон их сургуулийг давж гардаг. Тус коллежийн 400 хүний ​​суудалтай театрт жүжигчний сургалтыг мэргэжлийн гэрэлтүүлэг, дуу авианы системээр хангадаг. Оюутнууд Дизайн технологийн төвд уралдааны машины шинэ загвар зохион бүтээдэг. Залуу хөгжимчдөд мэргэжлийн дуу бичлэгийн студид ажиллах онцгой боломж бий. Гадаад хэлний тэнхимүүд нь өргөн сонголттой: Одоогоор 150 оюутан Хятад хэл, 70 оюутан Япон хэл, 50 оюутан араб хэл сурч байна. Европын хэл нь заавал байх ёстой сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болох уран зохиолын тэнхим бас байдаг.