Монголчуудын Хятад дахь байлдан дагуулалт
| Монголчуудын Хятад дахь байлдан дагуулалт | |||||
|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Монголчуудын байлдан дагуулалт | |||||
| |||||
| Дайтагч талууд | |||||
|
1234 он хүртэл Их Монгол Улс Зүүн Ляо Өмнөд Сүн улс 1234-1279 Их Монгол Улс Зүүн Ляо Дали улс (1255-1279) |
1234 он хүртэл Тангуд улс Зүрчидийн Алтан улс Зүүн Ся улс Гуулин улс (1231-1269) 1234-1279 Өмнөд Сүн улс Дали улс (1253-1255) | ||||
| Командлагч болон удирдагчид | |||||
|
Чингис хаан Өгэдэй хаан Гүюг хаан Мөнх хаан Хубилай хаан Толуй Мухулай Зэв Сүбээдэй Урианхадай Ажу жанжин Баян жанжин Жан Хонфань Ши Тяньзэ |
Алтан улс Ваньянь Юнжи Удубу Нинжясү Хэшилэ Хушаху Вангин Хада Тангуд Ли Дэвань Ли Сянь Өмнөд Сүн Лизун Дүньзун Гунзун Жя Сидао Зүүн Ся Пусянь Ванну | ||||
1206 онд Чингис хааны удирдлага доор нэгдсэн тал нутгийн эсгий туургатан нүүдэлчин овог аймгууд Их Монгол Улсыг байгуулж, эдийн засаг, улс төр-цэргийн хүчээр үеийн үед халдан довтолж байсан хятад нутагт оршин тогтнож байсан Зүрчидийн Алтан Улс, Тангудын Ся Улсын эсрэг 1207 оноос эхлэн шат дараатайгаар тэмцэж, 1210 онд Тангуд улсыг вассал улсаа болгож, 1211-1216 онд Зүрчидийн Алтан Улсын ихэнх нутгийг нь амжилттай байлдан эзлэснээр Монголчуудын Хятад нутаг дахь байлдан дагуулалт цаашид үргэлжилсээр, 1227 онд Тангудын Ся улсыг, 1234 онд Алтан улсыг эзлээд, 1235 оноос 1279 он хүртэл өмнөд Хятадад оршиж байсан Өмнөд Сүн Улсын эсрэг удаан үргэлжлсэн дайн хийж, эцэст нь Монголчуудын ялалтаар бүх Хятадыг байлдан дагуулсан.
Хятад дахь байлдан дагуулалт
[засварлах | кодоор засварлах]Тангуд улс
[засварлах | кодоор засварлах]Тангуд -982 онд байгуулагдсан. Хойгуураа И.М.У (500 км), зүүнээрээ Алтан улс (1400 км), урдуураа Түвд, баруунаараа Уйгур улстай хиллэдэг, 500 мянган цэрэг гаргах чадвартай хүчирхэг гүрэн байв. Тангудыг дайлах санаа 1203 онд Сэнгүм тийш зугтан гарах үед төрсөн байна. Энэ үед монгол улс 1 сая хүн 105000 цэрэгтэй байв. 1205, 1207, 1209 онуудад буулган авах, мөн Алтан улсын эсрэг дайнд баруун гар болгох зорилгоор дайн хийсэн (1218, 1221 онд баруун гарынх нь үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор) (1226-1227 онд мөхөөх зорилгоор тус тус дайлаар мордсон байна.)
Алтан улс
[засварлах | кодоор засварлах]Зүрчидийн алтан улс нь 50 орчим сая хүнтэй, 50 орчим түм цэрэгтэй (12 нь морин, 38 нь явган) Сүн, Кидан, Монгол, Солонгос зэрэг вассал улсаар хүрээлэгдсэн хүчирхэг гүрэн байв. Киданы дор байгаад Сүнтэй нийлж унагасан Монгол Алтан улс (1125-1234) 1135-1147 дайны эхэн үе 1162-1189 дайны дараахи үе. Энэ үед Сүн, Кидан улсууд босож Монгол улс хүчирхэгжиж Алтан улс дотоодын самуун ихтэй байжээ. 1208 оноос Чингис Алтан улсад барих алба зогсоов.
Алтан улсыг дайлсан аян дайныг дараах үед хувааж үздэг.
- 1211-1216 - Чингис хаан дайлсан нь
- 1217-1223 - Мухулай дайлсан нь
- 1223-1229 – Бор жанжны стратегийн хориглолт ба Чингисийн сүүлчийн оролдлого.
- 1230-1234 – Өгөдэй хаан дайлсан нь
1211 онд Үнэгэн давааны, 1213 онд Цавчаал боомтын, 1232 онд Саньфиньшань ууланд Алтан улсын тус бүр 10-15 түм цэргийг цохисон нь зүүн фронтын цэрэг улс төрийн байдалд ялалт авчирсан. Кидан, Тангуд (1211 оноос Чингисийн шахалтаар дайнд орсон), Солонгос, Сүн улстай хамтарч чадсан.
Алтан улс дотоодын зөрчил их, хөрш орнууддаа харгис ханддаг, морин цэрэг дутмаг, байгалийн саад бэрхшээлдээ хэт эрдсэнээс болж ялагдал хүлээсэн байна.
Сүн улс
[засварлах | кодоор засварлах]Дали 937-1233 нь Cычуань мужийн баруун өмнөд хэсэг, Юньнань муж бүгд. Юньнань мужаар далайд гарч Сүн улсыг боймлохын тулд Мөнх хаан 1252 онд Далийг дайлахыг Хубилайд тушаажээ. Монголчууд эв зүйгээр учраа олж, хүч хавсран Сүнтэй байлдахыг зорьсон учраас иргэдийг нь алсангүй харин элчийг нь алсан зарим эздийг нь алж заримыг нь өршөөжээ. Хөх нуур, хатан голын эхээр нутаглах Төвд /МЭӨ-Ү/ хүчирхэг байгаад 10-13-р зууны үед сүм хийдийн эзэмшилд хуваагдаж, 1207 онд 300 элч монголд зарж зарим хэсэг нь дагаар оров. Гэвч Чиггисийг нас барангуут алба барихаа больсон учир монголын цэрэг 1240-1254 онд довтлон эзэлж 1260 онд вассал болжээ. Монголыг шашнаар, мөн Төвдийг шашнаар барих гэсэн 2 улсын сонирхол давхацжээ.
Өмнөд Сүн /960/. Алтан улсад цохигдож нийслэл Нанжинаа 1126 онд алдаад гутамшигт найрамдал байгуулж өөрсдийгөө өмнөд Сүн улс /1127-1279/ гэж нэрлэжээ. Вьетнам, Төвд, Дали, Алтан, Тангуд улстай хиллэх ба 1214 оноос Алтан улсад алба барихаа больжээ. 60 сая хүнтэй 60 түм цэрэг гаргах чадвартай ч цэргийн эрдэм муу байв. Дотоодын үймээн ихтэй, Алтан, Тангуд зэрэг улсад алба барьдаг байв.Сүн улс зам гуйхаар очсон Тулуйн элчийг алж /1231/, Өгөдэйн хүнс гуйхаар очсон элчийг алж, хуучин өөрийнх нь байгаад Алтан улсынх болсон Кайфин, Хэнань, Шунтям хотуудаа монголоос авахаар довтолж 1221 оныхоо гэрээг зөрчжээ.
• Өгөдэй хаан дайлсан /1235-1237 он/ • Мөнх хаан дайлсан /1252-1257 он/ • Хубилай хаан дайлсан /1273-1279 он/
Өгөдэйн үед монголын хил Каспийн тэнгисээс Хатан голд тулжээ. Гэвч баруун зүгт Румын, Кипчак түгшүүр төрүүлж байхад 1235 онд Өгөдэй хурилдай зарлаж Солонгос, Сүн улсыг дайлах болжээ.
Мөн Бат, Сүбээдэйг Европт, Чурмаганы цэргийг Перс рүү давшуулснаар Монголчууд Каспийн тэнгис, Хар тэнгисийн заагаас Пхеньян Кайфины зааг хүртэл хоорондоо 7000 гаруй км зайд 2 чиглэлд фронт нээжээ.
Сүн улсын фронтод залуухан туршлага багатай шинэ цэргүүдийг илгээж 3 хуваан жилийн зайтай явуулсан, дайснаа дутуу үнэлсэн олон фронтод зэрэг тулалдсан зэргээс болж хүч нь тарамдаж эцэстээ давших биш хориглох төдий болжээ. Мөнхийн үед Кавказ, Румын, Киликийн, Армяныг эзэлж Төв, Дундад, Бага Ази, Европыг холбосон худалдааны зам нээгджээ. Мөн Хипчак Булгар, Орос, 1242 онд Польш, Мажар, Морави, Словак, Болгар, Сербийг эзлэн Адриатын тэнгист тулаад Өгөөдэйг нас барснаар цэргээ Ижил мөрөн рүү ухраагаад байлаа.
Мөнх Хүлэгүг Перс явуулаад Хубилайтай цуг Сүн улс руу дайлахаар бэлдэв. Сүбээдэйн хүү Урианхайдай 1254 онд Төвдийг, 1255 онд Далийг, 1258 онд Вьетнамыг эзэлж, мөн онд Солонгосын ванг буулгаснаар Сүн улсыг далайд шахан боймлох бодлого хэрэгжив. Ийнхүү Сычуань мужийн цэрэг эдийн засгийн тусламж Вьетнамаас авах албыг нь Сүнгээс салгаж нутгийн баруун хэсгийг нь хурааж, давагдашгүй гэж бодож байсан Хөх мөрнийг нь гаталж нийслэлд нь 600 км тулж очив. Мөнх нас барсан ч Хубилай үргэлжлүүлэн, хүнс тэжээлд анхаарал хандуулж, эзлэгдэгсэдийг нигүүлсэн өршөөх замаар татах болов. Дотоод хэргээ цэгцэлсний дараа 1267 онд Хубилай Сүн улсыг довтлох болов. Эхлээд Урианхайдайн ач Ачуг илгээн тагнуулав. 1265 онд усан цэрэгтэй болох зарлиг буулгав. Мөн Солонгос, Вьетнамыг цэргээ бэлэн байлгахыг тушаасан нь Сүн улсыг 2 талаас нь цохих бодлого байв. Солонгосоор дамжуулан Японтой харьцаж Сүнтэй эвсэхгүй байлгахыг эрмэлзэв. Сүн улс дотроо самуунтай, арми нь идэвхигүй зөвхөн өргөн уудам нутаг, Хуэнхэ, Ханьшуй гол, Хөх мөрөн, Сычуаны өндөр уулс, халуун чийглэг уур амьсгал, их хүн ам, үйлдвэрлэл, усан замдаа л найдаж байв.
• 1268 оны 10-р сараас 1273 оны 3-р сар хүртэл дайны бэлтгэл хангаж Фаньчан, Саньян хотыг эзлэв. • 1274. Хөх мөрнийг гатлав. • 1275. Хөх мөрнийг уруудаж дайсныг цэвэрлэв. • 1275-1276 он 3-р сард нийслэл хот Ханчжоуг эзлэв. • 1276 оны 3-р сараас-1279 оны 2-р сард Сүн улсыг мөхөөв.
Сүн улс нь сайд Жя Сыдаогийн болчимгүй үйлдлүүд, Тангуд, Зүрчидтэй хэлээ ололцоогүй, 1259 онд Хубилайтай байгуулсан гэрээгээ зөрчиж элчийг алсан, Өгөөдэй, Гүюгийн цэргийн сааралтыг ашиглаагүй, Хөх мөрнөө хаалт болохоос зам болно гэж бодоогүй зэргээсээ болж ялагджээ.
Монголчууд улс төр, цэргийн бодлогыг зөв хослуулж, хятад иргэдийг дээрээс нь доош шан харамж, хайр ивээл, ятгалгаар татаж байв. 43 жил үргэлжилсэн энэ дайны мөхөөх хэсэг нь ердөө 2-3 жил байгаа нь жанжин Баяны хотыг зөв оновчтой бүсэлдэг, алгуурлалгүй давшдаг, мөн усан, хуурай, морьт, явган цэрэг, инженер, их бууны ангийг сайн зохицуулсанд оршино. Сүнг мөхөөснөөр 907 онд Тан сөнөснөөс хойш хагаралтай байсан хятад үндэстэнг нэгтгэж суурин иргэншлийг нүүдэлчид жолоодож, Юан гүрэн гадаадад аюулгүй болж усан замын сүлжээнд холбогдож чаджээ. Мөн олон ай, төрлийн цэргүүдийг удирдах арга туршлага хуримтлагдаж Баян, Алихай, Агу, Урианхдай зэрэг жанжид төрөв.
Дали
[засварлах | кодоор засварлах]1253 онд Мөнх хааны зарлигаар дүү Хубилай ноён, Урианхайдай жанжин нарт 2 түмэн цэрэг өгч, Сүн улсын баруун талд байсан Дали улсыг эзлүүлэхээр илгээсэн. Дали улс нь Сүн улсын баруун талын өндөр уулс, гол мөрөн ихтэй одоогийн Юньнань муж орчмын газрыг эзэгнэснээс гадна Сүн улсад алба төлдөг бага хэмжээний улс байсан бөгөөд Сүн улсыг баруун талаас нь бүслэн эзлэхэд ашигтай байрлалд байсан нь цэрэглэн ороход нөлөөлсөн.