Jump to content

Их хайрхан уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их хайрхан уул
Их хайрхан уул, Монгол
Их хайрхан уул
Их хайрхан уул
Монгол дахь барйшил
Хамгийн өндөр цэг
Өндөр2,100 м (6,900 фут)
Солбицол47°57′07″N 94°59′47″E / 47.95194°N 94.99639°E / 47.95194; 94.99639Солбицол: 47°57′07″N 94°59′47″E / 47.95194°N 94.99639°E / 47.95194; 94.99639
Газар зүй
БайрлалЭрдэнэхайрхан сум, Завхан аймаг
УлсМонгол
НурууХангайн нуруу

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг.

Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.