Jump to content

Ишжамцын Болоож

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ишжамцын Болоож (1958 оны 1-р сарын 4-нд төрсөн - 2025 оны 4-р сарын 2-нд нас барсан) Өргөө хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн.

Түүний зохиосон дуу, дууны хөгжим нийлсэн 500 гаран уран бүтээл байдаг бөгөөд үүнээс "Зүүд", "Алтанзул", "Дандаа чамайг хайрлаж явья", "Алган дээр буусан од", "Сайхан хорвоо", "Мөргөлийн дуу", "Бөмбөг битгий хаяарай", "Бүжээрэй", "Намар" зэрэг зуун дамнаж түмэнд түгсэн олон сайхан дууны хөгжмийг зохиосон байдаг.

Тэрээр өөрийн том охин Б.Алтаннард зориулж "Нар инээдэг юм", Бага охин Б.Алтанзулд "Алтанзул" дуугаа зориулсан төдийгүй охидынхоо ээжид "Дандаа чамайг хайрлаж явъя" дуугаа зориулсан гэдэг.