Йемений Вант Улс
Йемений Вант Улс араб. المملكة المتوكلية اليمنية | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() ![]() | |||||
Албан ёсны хэл | Араб хэл | ||||
Нийслэл | Таиз | ||||
Төрийн хэлбэр | Хэмжээгүй эрхт хаант засаг | ||||
Төрийн тэргүүн ба засгийн газрын тэргүүн |
Хан Яхья Мухаммед Хамид-ад-Дин (1911–1948) Хан Ахмед бен Яхья (1948–1962) Хан Мухаммад аль-Бадр (1962) | ||||
Газар нутгийн талбай | 195.000 км² | ||||
Хүн ам | 7.000.000 (1962 он) | ||||
Хүн амын нягтрал | 35.8 хүн/км² | ||||
Оршин тогтносон | 1911–1962 он | ||||
Мөнгөн тэмдэгт | Умард Йемен риал | ||||
Цагийн бүс | UTC + 3 | ||||
![]() |
Йемений Вант Улс, мөн өөрөөр Йемений Мутаваккилийн Вант Улс хэмээн нэрлэгддэг (араб. المملكة المتوكلية اليمنية, аль-Мамлака аль-Мутаваккили аль-Ямания) хэмээх нэршлээр 1911 онд тусгаар тогтносон, хэмжээгүй эрхт хаант засаг бүхий Умард Йемен улсыг нэрлэж байсан ба 1962 онд гарсан цэргийн эргэлтийн үр дүнд бүгд найрамдах засаглалтай Арабын Бүгд Найрамдах Йемен Улс болсноор дуусгавар болжээ.
Түүх[засварлах | edit source]
19-р зууны эхний хагаст Британичууд Өмнөд Йеменийг эрхшээлдээ авсны дараа Османчууд 1872 онд Санаа хотыг болон Умард Йеменийг довтлон эзэлж Вилайет Йеменийг байгуулав. Үүнийг эсэргүүцэн хэд хэдэн овог аймгууд Зейдитчуудын удирдлагын дор бослого гаргасны улмаас Османчууд 1911 онд хойд Йемений тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрэв. 1918 оны аравдугаар сарын 30-нд Османы эзэнт гүрнээс албан ёсоор тусгаар тогтносоноо тунхаглав. Тусгаар тогтносон улс болохыг 1925 онд Их Британи, 1926 онд олон улсад хүлээн зөвшөөрчээ. Яг тэр жилдээ Яхья Мухаммед Хамид-ад-Дин өөрийгөө тус улсын хан хэмээн зарласан байна.
1920-иод онд имам Яхья йемений нутаг дэвсгэрийг умард зүгт Тихамагийн өмнөд хэсэг ба Асир аймаг хүртэл өргөтгөсөн нь Хижазын хан болон Наждын хантай мөргөлдөх шалтгаан болов. 1930-аад онд шинээр байгуулагдсан хант улс Саудын Араб нь өмнөд тихамагийн аль-Ходейда хот хүртэлх нутаг дэвсгэрийг буцаан эзлэв.
Төрийн далбаа[засварлах | edit source]
Мөн үзэх[засварлах | edit source]
Ном зүй[засварлах | edit source]
- Paul Dresch: A History of Modern Yemen. Cambridge University Press, 2008. ISBN 978-0-521-79482-4
- History of Arabia, Encyclopædia Britannica (Macropædia Vol. 1). Chicago: Encyclopædia Britannica, 1979. 1043–1051.
Цахим холбоос[засварлах | edit source]
