Jump to content

Йес! (АНУ-ын сэтгүүл)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ЙЕС! нь ашгийн бус, бие даасан сэтгүүл юм. Дэвид Кортен болон Сара Ван Гелдер нар үүсгэн байгуулсан бөгөөд 2024 оны 6 сард түр гүйцэтгэх захирлаар Халила Эллиотт томилогджээ.

1996 оны зун анхны хэвлэлээ гаргаж байсан [1]уг сэтгүүл улирал тутамд хэвлэгддэг.

Сэтгүүлийн дугаар бүр тодорхой асуудлыг өргөн хүрээнд судалж мэдээ мэдээлэл өгөх байдлаар уншигчдыг татдаг. Өмнөх дугааруудад эдийн засгийн шилжилт, хууль бус цагаачдад ээлтэй хот, эв нэгдлийн эдийн засаг, колоничлолыг халах тухай сэдвүүдийг хөндөж байжээ.

Сэтгүүлийг дахин боловсруулсан цаасан дээр хэвлэдэг бөгөөд бүх дугааруудаа цахимаар архивладаг.

Тус сэтгүүл Mother Jonas, The Nation, Grist, Democracy Now болон өөр бусад 70 гаруй бие даасан, дэвшилтэт сэтгүүлзүйн байгууллагуудыг багтаасан олон улсын сүлжээ болох Медиа Консерциумын гишүүн байгууллага юм. Йес болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд 2017 онд үндэсний хэмжээний асуудалд өөрсдийн үзүүлж чадах нөлөөллийг судалсан судалгаанд оролцсон.

2015 онд ЙЕС сэтгүүл Нейл Янгийн 7-р сард хийсэн аялан тоглолтын үеэр Монсантогийн он жилүүд цомгийг сурталчилсан. Янг "Таны итгэж болох мэдээ" хэсэгт таван сэтгүүлийг сонгосон бөгөөд үүнд Йес,The Nation, Mother Jones, Permaculture Magazine, Earth Island Journal багтжээ.

  1. "Entry for Issue #1". www.yesmagazine.org. Эх хувилбараас архивласан: 2018-03-23. Татаж авсан: 2025-01-28.