Jump to content

Йорк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Йорк (англи. York, латин. Eboracum, Eburacum, Eburaci) — Английн хамгийн чухал бөгөөд гол хотуудын нэг. Тус хот нь "Сити" статустай захиргааны нэгж бөгөөд Норт-Йоркшир мужийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд энд Йорк дүүргийн архиепископ буюу хамба ламын өргөө байралдаг.

Энэ хот нь баялаг түүх, соёлын өвтэй бөгөөд Английн Вант улсын түүхэнд нөлөөлсөн томоохон улс төрийн үйл явдлуудын үндэс суурь болсоор ирсэн.

Аялал жуулчлал нь мөн хотын орлогын чухал эх үүсвэр юм. Йорк хот нь олон тооны түүх, архитектурын дурсгалт газруудаараа алдартай бөгөөд хамгийн алдартай нь Йорк Минстер сүм юм.

Йорк хотын метрополитан бүс нь 208,400 хүн амтай бөгөөд хүн амын дундаж нягтрал нь 687 хүн/км² (2016 он) бөгөөд 271 км² талбайг хамардаг байна.