Ка'Фоскари их сургууль
Ка’ Фоскари нь Италийн Венец хотод байрладаг улсын судалгааны болон бизнесийн чиглэлийн их сургууль юм. 1868 онд байгуулагдсан цагаасаа хойш энэ сургууль Венецийн Ка’ Фоскари готик сүмд байрлаж ирсэн ба түүний нэр доор үйл ажиллагаагаа явуулдаг. Уг ордон нь Риалто ба Сан Маркогийн дунд орших Гранд сувгийн дагуу, Дорсодурогийн дүүрэгт байрладаг. Харин сургуулийн бусад барилга, байгууламжууд нь Венецийн түүхэн төвийн өөр өөр хэсгүүдэд тархан оршдог. Венецийн төвөөс гадна Ка’ Фоскари нь Местре ба Тревизо хотуудад салбар кампустай. Тус сургууль нь Венето бүс нутаг Италийн Хаант улсад нэгтгэгдсэний дараа буюу 1868 онд “Хааны дээд худалдааны сургууль” нэртэйгээр байгуулагдсан ба дэлхий дээрх хоёр дахь хамгийн эртний бизнесийн сургуульд тооцогддог (анхных нь 1853 онд байгуулагдсан Антверпийн Дээд Худалдааны Институт юм). Ка’ Фоскари 1900-аад он даяар өргөжин тэлж, 1968 онд бүрэн хэмжээний их сургууль болсон. Одоогоор тус сургууль нь 8 тэнхим, 21,000 орчим оюутантай бөгөөд Венецийн хамгийн том их сургуульд тооцогддог. Тус сургуулийн хичээл заалт ба судалгааны чиглэл нь эдийн засаг ба бизнес, хүмүүнлэгийн ухаан болон орчин үеийн хэл шинжлэлд төвлөрдөг.[1]
- ↑ "Ca' Foscari, the history of the prestigious University of Venice | Visitvenezia.eu". http://www.visitvenezia.eu/en/venetianity/discover-venice/ca-foscari-the-history-of-the-prestigious-university-of-venice (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
{{cite web}}: External link in(help)|website=