Каарло Юхо Стольберг

Каарло Юхо Сто́льберг (фин. Kaarlo Juho, швед. Carl Johan Ståhlberg; 1865 оны 1-р сарын 28-нд Суомуссалми тосгонд төрсөн — 1952 оны 9-р сарын 22-нд Хельсинкид нас барсан) — Финландын анхны Ерөнхийлөгч, төрийн болон улс төрийн зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Каарло Стольберг сүмийн илтгэгчийн гэр бүлд төрсөн бөгөөд швед үндэстэн байсан. Тэрээр Лахти хотын ахлах сургуульд боловсрол эзэмшиж эхэлсэн боловч эцгийгээ нас барсны дараа санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэр бүл нь Оулу хот руу нүүжээ. 1889 онд тэрээр Хельсинки дэх Эзэн хааны Александрын Их Сургуульд (өнөөгийн Хельсинкийн Их сургууль) хуулийн бакалаврын зэрэг хамгаалж, 1893 онд докторын зэрэг хамгаалж, дараа жил нь дэд профессор болжээ. Тэрээр хууль, эрх зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
1893 онд тэрээр Ирен Валлбергтэй гэрлэж, тэд нийт 6 хүүхэдтэй болсон байна.

К.Стольберг 1898-1903 онд тэрээр Сенатын нарийн бичгийн даргаар, 1914-1915 онд Парламентын даргаар ажиллаж байжээ. 1908-1918 онд тэрээр Хельсинкийн Их Сургуульд Захиргааны эрх зүйн профессороор ажиллаж байжээ. 1917 онд тэрээр шинээр тусгаар тогтносон Финландын ирээдүйн төрийн бүтцийн загварыг боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн зөвлөлийн дарга болсон. Энэ хугацаанд тэрээр Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг нэвтрүүлэх санааг дэмжиж байсан юм. 1918 онд тэрээр Дээд Захиргааны Шүүхийн анхны Ерөнхийлөгч болжээ.
1919-1925 онд тэрээр Финландын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг Үндэсний Дэвшилтэт Нам болон Хөдөө Аж ахуйн Лиг дэмжиж, 143 санал авч, өрсөлдөгч Карл Густаф Маннерхаймыг 50 саналаар илүүрхэж ялжээ.
Улс төрд тэрээр хөрөнгөтний Бүгд найрамдах улс байгуулахад чиглэсэн дунд зэргийн нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг дэмжиж байв. Ерөнхийлөгчийн хувьд тэрээр хувьсгалт хөдөлгөөнд оролцогчдын ихэнхийг өршөөж, Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдод нарт тэгш эрх олгож, газрын шинэчлэлийг эхлүүлсэн. Тэрээр Зөвлөлт Оростой энхийн гэрээ байгуулахыг дэмжиж байсан.
Каарло Стольберг 1925 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээс татгалзсан бөгөөд 1930-1933 онд тэрээр парламентад дахин сонгогдон ажиллсан. 1930 оны 10-р сард Зөвлөлтийн нутаг руу хөөж гаргах зорилготой фашист "Лапуа" хөдөлгөөнийхөн түүнийг эхнэрийнх нь хамт хулгайлсан боловч удалгүй суллалсан юм.
1931 онд тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний Дэвшилтэт Намаас нэр дэвшиж, гуравдугаар шатанд ердөө хоёр саналаар ялагдсан байна. Тэрээр 1937 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдугаар байрт шалгарсан.
1946 онд тэрээр тэтгэвэрт гараад Финландын Ерөнхийлөгч Юхо Кусти Паасикивигийн зөвлөхөөр ажилласан байна.
Тэрээр 1952 оны 9-р сарын 22-нд нас барж, Хельсинки хотын Хиетаниеми оршуулгын газарт хүндэтгэлтэйгээр оршуулжээ.
Финландын Ерөнхийлөгчдийн дунд Каарло Стольбергийг ардчилал, хууль дээдлэх ёсыг баримтлагч ёс суртахуунтай, зарчимч хүн бөгөөд Финландын Үндсэн хуулийн эцэг гэж үздэг байна.