Jump to content

Кабул гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кабул голын Инд мөрөнд цутгах бэлчир

Кабу́л гол (пушту. کابل‎, дари کابل — Кабуль; эрт.энэтхэг хэл. Kubhā) — Афганистаны зүүн хэсэг, Пакистаны баруун хойд хэсгээр урсдаг хил дамнасан гол юм. Инд мөрөнд баруун талаас нь Атток хот орчим цутгадаг хамгийн том гол юм. Дээд хэсгийг нь Майданруд, Лаландар гэж нэрэлдэг. Голын хамгийн том цутгалууд нь Кунар, Панжшир, Логар голууд юм. Энэ гол Афганистаны Кабул, Желалабад, Пакистаны Пешавар хотуудаар дайран урсдаг байна.

Гиндукуш уулсын өмнөд хэсгээс 3500 метрийн өндрөөс эх авдаг тус гол Пакистаны нутагт 120 км урт газар усан онгоц явах боломжтой байна. Мөн ургамал талбай услах, мод урсгаж тээвэрлэх зэргээр энэ голыг ашигладаг ажээ.

Голын нийт урт нь ойролцоогоор 500 км бөгөөд үүний 360 км нь Афганистаны нутгаар урсдаг байна. Афганистанд урсах голын доошлох өндөр нь ойролцоогоор 3600 м (ойролцоогоор 10 м/км) юм. Урсгал нь янз бүрийн өндөртэй хэсгүүдтэй тул маш жигд бус байдаг ажээ.

Кабул гол дээр бага хүчин чадалтай цөөн хэдэн Усан цахилгаан станц барьсан байдаг.