Jump to content

Кадырын Сайраан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кадырын Сайраан (Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт 1955 онд төрсөн) - 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2007 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн, дипломат.

1978 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцан араб судлалын мэргэжлээр төгссөн.

1984 оноос Гадаад харилцааны яаманд ажилтан, газрын орлогч дарга

1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

Монгол Улсаас Арабын Египет улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх

1997-2001 онд Монгол Улсаас Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

2004–2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Монголын Мусульманы нийгэмлэгийн тэргүүн

Монгол дахь казах иргэдийн соёл, шашны өвийг хадгалах, хөгжүүлэхэд манлайлан ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн юм.