Каелумын орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Каелумын орд
Каелумын орд
Каелумын ордод байрлах Сейферт HE0450-2958 галактик онцгой идэвхтэй биет


Каелумын орд нь огторгуйн өмнөд бүсэд байрладаг. 1750 онд Николас Лиус де Лакайле анх бүртгэсэн ба орчин үеийн 88 ордын нэг юм. Нэр нь латинаар хасуур гэсэн утгатай хуучин нэр нь Каелум Скалпторум гэж байсан. Энэ орд нь хамгийн бага найм дах орд болно. Жижиг хэмжээтэй ба Тэнгэрийн заадсаас зайтай тул онцгой зүйлс цөөнтэй. Ордын хамгийн тод од нь Альфа Каели гэрэлтэлт нь 4,45 мөн Гамма Каели 5-аас арай илүү гэрэлтэлтэй. Мөн РР Каели хос од бий гаригтай ба Дельта Каели хувьсагч од энэ ордод бий. 125 хавтгай дөрвөлжин градус талбай эзэлж, 88 ордоос 81-т зэрэглэнэ. Огторгуйн өмнөд бүсэд байрлах тул умардын 41 градусын өргөргөөс урагш ажиглагдана.