Казахстан Улсын Гадаад хэргийн яам

Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам (хас. Қазақстан Республикасы Сыртқы істер министрлігі) нь БНКазУ-ын Засгийн газрын Гадаад бодлогын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн төв байгууллага юм. БНКазУ-ын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын нэгдсэн системийг удирддаг төв байгууллага болно.

Гадаад хэргийн яамны сайдыг тус Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг.

Яамны үүрэг[засварлах | кодоор засварлах]

  • БНКазУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал, үндсэн чиглэлийг тодорхойлох, БНКазУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газарт зохих зөвлөмж өгөх;
  • БНКУ-ын гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх, БНКУлсын эдийн засгийн гадаад бодлогыг дэмжих, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд туслах;
  • БНКУлсын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гадаадад байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах;
  • БНКУлс Олон улсын энхтайван, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг дипломат аргаар хангах;
  • БНКУлсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бусад улс орон болон олон улсын тавцантай харилцах харилцааны дипломат аргуудыг ашиглан хамгаалах;
  • БНКУлсын гадаад бодлого болон гадаад эдийн засгийн стратегийн дагуу БНКУлсын Ерөнхийлөгчийн зөвлөмжийг боловсруулах, олон улсын санаачилгыг хэрэгжүүлэх;
  • БНКУ-ын дипломат, консулын харилцааг гадаад орнуудтай, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
  • БНКУ-ын гадаад бодлого, эдийн засгийн чиглэл, хөрөнгө оруулалтын бодлого, гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах харилцааг зохицуулах зорилгоор БНКУлсын төрийн байгууллагуудын олон улсын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг судлах, гадаад орны дотоодын бодлого, олон улсын байгууллагын үйл ажиллагаа, шаардлагатай мэдээллийг Казахстаны төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэх

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

  • Сайдын ажлын алба, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар
  • Олон улсын мэдээллийн хороо
  • Хөрөнгө оруулалтын хороо
  • Төрийн Ёслолын алба
  • Гадаад бодлогын шинжилгээ, урьдчилан таамаглалын газар
  • Хүний нөөцийн хэлтэс
  • Гадаад эдийн засгийн бодлогын газар
  • Тусгаар улсуудын /хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан/ хэлтэс
  • Евразийн интеграцийн хэлтэс
  • Ази, Африкийн хэлтэс
  • Бүх Азийн хамтын ажиллагааны газар
  • Европын хэлтэс
  • Америкийн хэлтэс
  • Олон талт хамтын ажиллагааны газар
  • Консулын үйлчилгээний хэлтэс
  • Мөнгө, санхүүгийн хэлтэс
  • Захиргааны ажил хяналтын газар
  • Олон улсын аюулгүй байдлын хэлтэс
  • Гэрээ, хуулийн хэлтэс
  • Логистикийн хэлтэс
  • Алматы хот дахь салбар
  • Дотоод аудит хяналтын алба

Казахстан улс 2022 оны байдлаар 68 оронд 93 ЭСЯ, ЕКГ зэрэг ДТГ-тай ажээ.

Казахстан улсын Гадаад хэргийн сайд нар[засварлах | кодоор засварлах]

  1. Тулеутай Сулейменов - 1991-1994
  2. Канат Саудабаев - 1994
  3. Касым-Жомарт Токаев - 1994-1999
  4. Ерлан Идрисов - 1999-2002
  5. Касым-Жомарт Токаев - 2003 оны 6-р сараас 2007 оны 1-р сар хүртэл
  6. Марат Тажин - 2007 оны 1-р сарын 11-ээс 2009 оны 9-р сарын 4 хүртэл
  7. Канат Саудабаев - 2009 оны 9-р сарын 4-өөс 2011 оны 4-р сарын 11 хүртэлсайд.
  8. Ержан Казыханов - 2011 оны 4-р сарын 11-ээс 2012 оны 9-р сарын 24 хүртэл
  9. Ерлан Идрисов - 2012 оны 9-р сарын 28-аас 2016 оны 12-р сарын 28 хүртэл
  10. Кайрат Абдрахманов - 2016 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 12 дугаар сарын 26-ны хооронд
  11. Бейбут Атамкулов - 2018 оны 12 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны хооронд
  12. Мухтар Тлеуберди - 2019 оны 9-р сарын 18-наас 2023 оны 3-р сарын 29 хүртэл
  13. Мурат Нуртлеу -2023 оны 4-р сарын 3-наас