Jump to content

Казимиерас Симонавичюс Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Казимиерас Симонавичюс Их Сургууль

Казимиерас Симонавичюс Их Сургууль (KSU) нь Литвийн Вильнюс хотод байрлах хувийн, улсын магадлан итгэмжлэгдсэн судалгааны их сургууль юм. Литвийн Боловсрол, Шинжлэх Ухааны Яам 2003 оны 8-р сарын 26-нд тус сургуулийг Вильнюсын Бизнес, Хуулийн Академи нэртэйгээр лицензжүүлж, 2004 онд сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2012 онд их сургууль нь нэрээ өөрчилж, цэргийн инженер, их бууны мэргэжилтэн, пуужингийн хөгжүүлэлтийн анхдагчдын нэг болох Казимеж Семенович (1600-1651)-ийн нэрэмжит болсон.KSU нь дэлхийн 100 гаруй их, дээд сургуультай оюутан солилцооны гэрээтэй бөгөөд оюутнууд болон багш, судлаачид нь олон улсын мэргэжлийн сургалт, боловсролын төсөлд оролцох өргөн боломжтой.Хичээлийн жил бүрт заавал судлах болон сонгон судлах хичээлүүдийг олон улсын зочин профессор, судлаачид заадаг.[1]

Боловсролын чиглэлүүд:

KSU нь хууль, харилцаа холбоо, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан зэрэг салбаруудад улсын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд докторын зэрэг олгох эрхтэй.

Одоогийн сургалтын хөтөлбөрүүд:

Загварын үйлдвэр (Fashion Industry)

Агаарын тээврийн менежмент (Aviation Management)

Бизнес эрхлэлт ба менежмент (Entrepreneurship and Management)

Бизнесийн менежмент (Business Management)

Дижитал маркетинг (Digital Marketing)

Европын Холбооны эрх зүй (European Union Law)

Хууль (Law)

Нэгдсэн харилцаа холбоо (Integrated Communication)

Байгууллагын инноваци ба менежмент (Organizational Innovation and Management)[2]

  1. "Kazimieras Simonavičius University", Wikipedia (Англи хэлээр), 2024-11-07, Татаж авсан: 2025-03-31
  2. "Kazimieras Simonavičius University", Wikipedia (Англи хэлээр), 2024-11-07, Татаж авсан: 2025-03-31