Окада Казүюки
Окада Казүюки (япон. 岡田 和行, 1954 оны 8-р сард төрсөн) - Японы монголч эрдэмтэн, Монголын орчин үеийн утга зохиол судлаач, Токиогийн гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор. Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн ерөнхийлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Окада Казүюки 1979 онд Токиогийн гадаад судлалын их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн. Мөн Монгол, Япон хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоож, Япон Улс багш нараа Монголд бэлтгэх суурин гэрээ байгуулж 1975 онд оюутнуудаа илгээхэд тэрээр Монголд ирж сурсан анхны япон оюутан болж байжээ.
Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын II салбар буюу хэл, утга зохиолын салбарт "1989-1990 оны үеийн Монголын зохиолчдын эвлэлийн задрал" сэдэвтэй илтгэл тавьсан.
1981 оноос эхлэн төрөлх сургуульдаа туслах, багш, дэд профессор, профессороор ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэрт гарчээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2009 онд Монгол Улсын "Найрамдал" медаль.
- 2016 онд Монгол Улсын "Алтан гадас" одон.
- 2025 онд “Алтан хараацай” бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал.