Кайманы арлууд

Кайманы арлууд болон Кайма́н арлууд (англи. Cayman Islands) —Баруун Энэтхэгт, Карибын тэнгист орших арлууд бөгөөд Их Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр юм. Албан ёсны нэр нь Кайманы арлууд (KY, CYM).

Арлуудын газар нутгийн талбай - 264 км². Тус нутаг дэвсгэрт Их Кайман, Бага Кайман, Кайман Брак арлууд багтдаг.
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Кайманы арлууд нь Вестминстер тогтолцооны парламентын ардчилсан засаглалтай. Их Британий Хаан III Чарльз нь нэрлэгдсэн төрийн тэргүүн бөгөөд тус арлууд дээр хааны 4 жилийн хугацаатай томилогддог амбан захирагчаар төлөөлдөг байна.
Амбан захирагч нь Гүйцэтгэх хорооны дарга бөгөөд түүний томилсон албан ёсны 3 гишүүн, Хууль тогтоох ассамблейгаас сонгогдсон 4 гишүүнээс бүрддэг ажээ.
Хууль тогтоох эрх мэдлийг нэг танхимтай Хууль тогтоох ассемблэйд (18 суудал; 3 гишүүнийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс томилж, 15 гишүүнийг ард түмний шууд саналаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог).
Шүүх эрх мэдлийг Кайманы арлуудын Сахилгын шүүх, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх төлөөлдөг.

Их Британи тус арлуудын гадаад бодлого, батлан хамгаалах, дотоод аюулгүй байдал, шүүхийн удирдлагыг төлөөлөн хариуцдаг байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн ам: 61,944 (2020 оны тооллого). Жилийн өсөлт: 1.9%. Төрөлтийн түвшин: 1000 хүн тутамд 11.9 (төрөлт: нэг эмэгтэйд 1.83 төрөлт). Нас баралт: 1000 хүн тутамд 6.1 байна.
Цагаачлал: 1000 хүн тутамд 13 (ихэнхдээ Ямайка, Куба, Филиппин, Хондурас).
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт- 78.9; Эмэгтэйчүүдийн хувьд- 84.4 байдаг юм. Бичиг үсэг тайлалт- 98.9% байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Кайманы арлууд бол цэцэглэн хөгжиж буй санхүүгийн оффшор бүс юм. Тэнд 500 орчим банк, 800 даатгалын компани, 5000 хөрөнгө оруулалтын сан зэрэг 100,000 орчим компани бүртгэлтэй байна. 1997 онд энд Хөрөнгийн бирж нээгдсэн.
Арлуудын эдийн засаг нь аялал жуулчлалд тулгуурладаг: ДНБ-ий 70%, гадаад валютын орлогын 75% эзэлдэг Жилд 2 сая гаруй жуулчин ирдэг бөгөөд гол төлөв АНУ, Канад улсын иргэд ажээ. Арлууд нь үзэсгэлэнтэй наран шарлагын газруудаараа алдартай бөгөөд усан доорх ан агнахад нэн тохиромжтой.