Кайюань чөлгөө (Юань улс)

Кайюань чөлгөө (хятадаар:开元路; пиньинь:Kāiyuán lù) бол Юань улсын үеийн Ляоян син жун шу шэний нэгэн чөлгөө юм. Анх Жи Юаний 4-р онд (1267 он) Ляодун фу нэртэй байгуулаад, 1286 онд нэрийг нь Кайюань чөлгөө хэмээн сольсон билээ. Төв нь Хуаньлун фу (одоогийн Жилинь мужийн Нунань сянь) байсан. Энэхүү чөлгөө нь газар зүйн талаар Манжуур, Солонгосын хойг хоёрыг холбох уулвар нутаг болдог учраас байгалийн баялаг, худалдаа арилжаа, цэрэг стратегийн чухал түшиц болж байв.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Мин улс 1387 онд Кайюань чөлгөөнд байрлаж байсан Урианхайн Нагачу вангийн цэргийн хүчийг ялсны дараа тус нутаг нь Мин улсад эзлэгдснээр, Төгстөмөр хаан тэргүүтэй Монголын Юань улсын зүүн гарын цэргийн хүчнээс нь салгаж, Корё улстай харилцаж байсан гол замыг нь шууд таслан хааснаар Мин улсыг хавчиж байлдах арга нь бүтэлгүйтсэн байдаг.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]