Калеб Лэндри Жонс

Жонс 2010 онд

Калеб Лэндри Жонс (Англи: Caleb Landry Jones, 1989 оны 12 дугаар сарын 7-нд АНУ-ын Техас муж улсын Гарленд хотод төрсөн) - Америкийн жүжигчин, хөгжимчин. «Икс хүмүүс: Нэгдүгээр анги» (X-Men: First Class (2011), «Зайл» (Get Out (2017), «Миссури мужийн Эббингийн хил дээрх гурван билборд» (Three Billboards Outside Ebbing, Missouri (2017) "Нитрам" ( 2021) зэрэг киногоор олны танил болсон.

Калеб Лэндри Жонс Францын Канн дахь 2021 оны кино Наадамд Жастин Курзелийн найруулсан "Нитрам" кинонд тоглож хамгийн сайн жүжигчин гэдэг номинацид "Алтан навч" хүртсэн.

Жонс Техас мужийн Гарлендад Синди, Патрик Жонсон нарын гэрт төрсөн. Бага байхдаа Ричардсон хот руу гэрээрээ нүүж амьдарч байгаад Роберт Хадсонтой нийлж ардын рок групп байгуулсан. Жонс жүжигчний салбарт амжилт олж карьераа үргэлжлүүлэхээр Лос Анжелес руу нүүсэн байна.

2017 онд тэрбээр «„Флорида“ төсөл», «Зайл» болон «Миссури мужийн Эббингийн хил дээрх гурван билборд» зэрэг кинонд тоглож нэрд гарч эхэлсэн. Эдгээр кинонууд «Оскар»-т нэр дэвшиж, сүүлийн хоёр кино «хамгийн сайн кино» сэдэвт шагнал хүртсэн.