Jump to content

Калифорниа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Калифорниа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (Англи: California Health Sciences University, CHSU) нь хувийн , ашгийн төлөө сургууль бөгөөд Калифорни мужийн Кловис хотод байрладаг. 2012 онд байгуулагдсан ба анагаах ухаан болон биомедицин шинжлэх ухааны чиглэлээр академик хөтөлбөрүүдтэй. Остеопат анагаах ухааны коллеж ( College Of Osteopathic, COM)-ийн төгсөгчид Остеопат Анагаах Ухааны Доктор (Doctor of Osteopathic, DO) зэрэг, Био шинжлэл ба Эрүүл Мэндийн Мэргэжлийн коллеж (College Of Bioscience And Health Professions, CBHP)-ийн төгсөгчид Биомедицин Шинжлэх Ухааны Магистр (Master Of Science In Biomedical Science, MSBS) зэрэг хүртэх боломжтой. Өмнө нь CHSU нь Эм зүйчийн докторын (Pharm.D.) зэрэг олгох хөтөлбөртэй байсан ч энэ хөтөлбөр зогссон. CHSU нь Калифорниа мужийн Төв Хөндийн бүсэд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хомсдлыг шийдвэрлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан. Тус сургуулийн анхны академик хөтөлбөр нь 2014 онд эхэлсэн Эмийн Сургууль байсан ба Эм Зүйн Доктор (Pharm.D.) зэрэг олгож байв. 2020 онд CHSU Остеопат Анагаах Ухааны Коллежийг байгуулж, тус бүс нутагт анх удаа анхан шатны тусламжийн эмч нарыг бэлтгэж эхэлсэн. 2022 онд Биошинжлэл ба Эрүүл Мэндийн Мэргэжлийн Коллеж шинээр байгуулагдаж, Биомедицин Шинжлэх Ухааны Магистрын зэрэг олгох болсон. CHSU байгуулагдахаас өмнө Фресно хот нь АНУ-ын хувьд анагаахын сургуульгүй хамгийн том хот байсан. UCSF-ийн дэргэдэх Фресногийн Нийгмийн Эрүүл Мэндийн Төвийн анагаахын сургалтын хөтөлбөр нь 1975 оноос хойш Сан Хоаккины хөндийд эмчийн хомсдлыг шийдвэрлэхээр ажиллаж ирсэн ч энэ нь 2018 он хүртэл UCSF-ийн Анагаах Ухааны Сургуулийн салбар болон хөгжөөгүй байв.