Jump to content

Калифорнийн Интеграл Судлалын Хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Калифорнийн Интеграл Судлалын Хүрээлэн
California Institute of Integral Studies
Байгуулагдсан он1968 он; 57 жилийн өмнө (1968)
ТөрөлХувийн их сургууль
ЕрөнхийлөгчБрок Бломберг
Оюутан1,510
БайршилСан-Франциско, Калифорни, АНУ
Цахим хаягwww.ciis.edu

Калифорнийн Интеграл Судлалын Хүрээлэн (Англи: California Institute of Integral Studies, CIIS) бол Сан-Францискод байрладаг хувийн дээд сургууль бөгөөд цөөн хэдэн бакалаврын хөтөлбөртэй. 1968 онд Калифорнийн Азийн Судлалын Хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан ба 1980 онд одоогийн нэртэй болсон. 1981 оноос хойш Баруун бүсийн Сургуулиудын Холбоонд албан ёсоор бүртгэгдсэн.

Энд байгаа сургалтууд нь ихэвчлэн сэтгэл судлал, сүнслэг хөгжилтэй холбоотой бөгөөд хүн судлал, нийгмийн өөрчлөлт, манлайлал, сэтгэл зүйн судалгаа гэх мэт чиглэлүүд багтдаг. Сургуулийн нэрэнд байгаа “интеграл” гэсэн нь хүний бие, сэтгэл, оюун ухааныг цогцоор нь авч үзэх ойлголт юм.

1999 оноос хойш тус сургуулийн гол байр нь Сан Францискогийн төв хэсгийн хоёр хорооллын зааг дээр байрладаг. Энэ хүрээлэнгийн үүсгэн байгуулагдсан түүх нь интеграл боловсролын загвар гэгддэг. Анх 1950-аад оны эхээр зүүн соёл, философийг судлах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд дараа нь Харидас Чаудхури гэгчийн удирдлага дор илүү хөгжсөн.

Тэрээр энэхүү сургуулийн боловсролын чигт хүнийг бүх талаас нь хөгжүүлэх, материаллаг болон сүнслэг, үнэт зүйлсийг нэгтгэсэн үзэл баримтлалыг оруулсан. Мөн зүүн болон барууны философи, ертөнцийг үзэх үзлийг хослуулсан боловсролын арга барилыг төлөвшүүлжээ.