Калифорнийн Их Сургууль (Домингуз Хиллс)

Домингуз хиллс дахь Калифорнийн их сургууль (California State University, Dominguez hills , CSUDH , CSU Dominguez Hills, Cal State Dominguez Hills) бол Калифорни мужийн Карсон хот дахь төрийн өмчит их сургууль юм. 1960 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Калифорнийн их сургуулийн системийн нэг хэсэг. 2020 онд энэхүү их сургууль 17763 сурагчдыг элсүүлэн авч , 15873 (89.4%) төгсөх ангийн оюутан , 1890 (10.6%) бакалаврын зэрэгтнүүд төгсжээ. Сурагчдын хагасыг өөрсдийн гэр бүлээсээ хамгийн анхны коллежд явсан нь гэж тодорхойлдог . CSUDH нь Америкийн баруун хэсгийн эдийн засаг , ёс суртахууны хувьд хамгийн олон төрөлтэй их сургуулиудын нэг юм. Тухайн их сургууль нь Африк гаралтай Америк сурагчдыг элсүүлдэгээрээ ямар ч CSU-ийн оюутны хотхонуудаас хамгийн их хувь эзэлдэг. CSUDH нь 6 төрлийн коллежоороо 53 төрлийн бакалврын зэрэг , 26 төрлийн магистрийн зэргийн хөтөлбөр , олон төрлийн дан хичээл болон хэд хэдэн хичээлээр мэргэшсэн сургалтын магадлан итгэмжлэл , бакалавр магистрын зэргийн гэрчилгээ авах боломж олгодог. 6 коллежууд нь : Урлаг болон хүмүүнлэгийн ухааны коллеж , Бизнесийн удирдлага болон улс төрийн бодлогын коллеж , Боловсролын коллеж , Урт хугацааны олон улсын боловсролын коллеж , Эрүүл мэнд,эрүүл мэндийн үйлчилгээ болон сувилахуйн коллеж , Байгаль зан үйлийн шинжлэх ухааны коллеж. Энэхүү их сургууль нь WASC(Барууны их сургууль коллежуудийн холбоо)-с томилогдсон байна.