Калифорнийн Их Сургууль (Риверсайд)
Калифорнийн их сургууль (Риверсайд) (Англи: University of California, Riverside) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Риверсайдад байрлах, улсын судалгааны их сургууль юм. Энэ нь Калифорнийн их сургуулийн системийн арван кампусын нэг. Гол кампус нь Риверсайд хотын захад 1900 акр (769 гектар) талбайд байрлах ба салбар кампус нь Палм Десерт хотын 20 акр(8 гектар) талбайд байрладаг.
1907 онд Калифорнийн их сургууль Риверсайд нь Калифорнийн Цитрус туршилтын өртөө хэмээх нэрээр байгуулагдаж байсан ба биологийн аргаар хортон шавж устгах, ургамлын өсөлт хөгжлийг хурдасгах эсвэл удаашруулахад хэрэглэдэг бодисын ашиглалтыг судалсан анхны сургууль болсон. Калифорнийн их сургуулийн бакалаврын Шинжлэх ухаан болон бичгийн коллеж 1954 онд нээгдсэн. Калифорнийн их сургуулийн удирдлагууд 1959 онд Риверсайдыг өргөн хүрээний сургалттай кампус болохыг зарласан ба 1961 онд анхны магистр, докторын оюутнуудаа хүлээж авав. 1999 оноос 2015 он хүртэл 21000 сурагчийн элсэлтийг хүлээн авч зохицуулахын тул шинэ барилга байгууламжид 730 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Калифорнийн их сургууль Риверсайд нь 2035 он гэхэд 35000 сурагч хүлээн авах зорилготой байгаа. Калифорнийн их сургууль Риверсайдын Анагаах ухааны сургууль 2012 оны арван сард урьдчилсан байдлаар магадлан итгэмжлэгдэн 2013 оны найман сард анхны ангидаа 50 сурагч элсүүлэн авсан. Энэ нь сүүлийн 40 жилд байгуулагдсан анхны, улсын анагаах ухааны сургууль болжээ. Риверсайд нь Америкийн их сургуулиудын холбооны гишүүн билээ.