Jump to content

Калифорнийн Их Сургууль (Сан-Франциско)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Калифорнийн Их Сургууль (Сан-Франциско) (Англи: University of California, San Francisco, UCSF) бол АНУ-ын Калифорни мужийн Сан-Францискод байрлах, олон нийтийн судалгааны их сургууль юм. Энэ нь Калифорнийн их сургуулийн системийн нэг хэсэг бөгөөд эрүүл мэнд, амьдралын тухай ухаанд зориулагдсан тус сургууль анагаах ухаан болон биологийн салбараар судалгаа, сургалт явуулдаг.

UCSF 1864 онд Толанд анагаах ухааны коллеж нэрээр нээгджээ. 1873 онд, Калифорнийн их сургуулийн Анагаах ухааны тэнхим болж нэгдсэн. Яг тэр жилдээ, Калифорнийн эм зүйн коллежийг байгуулж, улмаар 1881 онд шүдний эмчийн чиглэлийн сургууль үүсгэн байгуулав. Сургуулийн барилгууд Беркли болон Сан-Францискод байрладаг. 1964 онд тус сургууль Калифорнийн их сургуулийн системийн хүрээнд, канцлераар удирдуулсан бие даасан нэгж болж, 1970 онд одоогийн нэрээ авсан байна. Түүхийнхээ туршид Парнассус Хайтс дүүрэгт төвлөрөн, хот даяар байгууламжууд нь тархсан байдаг. UCSF 2000-аад оны эхээр шинээр бүтээн байгуулсан Мишн Бэй дүүрэгт 2 дахь үндсэн кампусаа барьжээ.

UCSF 2023 онд Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс авсан санхүүжилтийн хэмжээгээрээ 2-т бичигдсэн. 2021 онд тус их сургууль судалгаа хөгжүүлэлтэд 1.71 тэрбум доллар зарцуулсан нь АНУ-ын дээд боловсролын байгууллагуудын дунд хоёрт орох үзүүлэлт юм. 25398 ажилтантай UCSF нь Сан-Францискогийн Бэй Эриа дахь, төрийн 2 дахь том ажил олгогч юм.