Jump to content

Калифорни мужийн Урлагийн хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

California Institute of the Arts буюу CalArts нь Калифорниа мужийн Санта Кларита хотод байрладаг хувийн урлагийн сургууль юм. Энэхүү сургууль нь 1961 онд байгуулагдсан ба АНУ-д анх удаа урлагийн чиглэлээр дээд боловсрол олгосон сургууль болж байсан. CalArts нь дүрслэх урлаг болон тайзны урлагийн оюутнуудад зориулагдсан бөгөөд дараах зэрэгүүдийг олгодог:

-Уран сайхны бакалавр

-Уран сайхны магистр

-Уран зохиолын магистр

-Урлагийн ухааны доктор

Сургууль 6 тэнхимтэй: Урлаг, Шүүмжлэл судлал, Бүжиг, Кино/Видео, Хөгжим, Театр. Энэхүү санаачилгыг анх 1960-аад оны үед Нелберт Чоуниард, Уолт Дисней, Лулу Вон Хаген, Торнтон Лэдд зэрэг хүмүүс дэмжиж байсан. CalArts-ийг анх хоёр сургуулийг нэгтгэн байгуулсан. Үүнд:

-Chouinard Art Institute (1921 онд байгуулагдсан)

-Los Angeles Conservatory of Music (1883 онд байгуулагдсан) Эдгээр сургуулиуд тухайн үед санхүүгийн хүнд байдалтай байсан ба үүсгэн байгуулагч Нелберт Чоуниард хүнд өвчтэй байв. Уолт Дисней нь эдгээр сургуулиудын хүмүүстэй ойр дотно харилцаатай байсан ба олон авьяастнуудыг эндээс олж нээсэн. Тиймээс хоёр сургуулийг нэгтгэж, хөгжүүлэх ажлыг Уолт Дисней удирдан зохион байгуулсан бөгөөд энэ үйл явц нь 1966 онд Уолт нас барсны дараа ч үргэлжилсэн.