Каломел

Каломел (Англи: Calomel) нь Hg2Cl2 химийн томьёотой мөнгөн усны хлоридын эрдэс юм. Энэ нь 16 дугаар зуунаас 20 дугаар зууны үед, өвчтөнүүдэд мөнгөн усны хордлого өгөх нь олонтоо байсан ч эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж байсан.
Уг нэрийн гарал үүсэл нь Грекийн калос (үзэсгэлэнтэй) ба мелас (хар)-аас үүссэн, учир нь аммиактай хүрэлцсэн тохиолдолд хар болж хувирдаг. Үүнийг алхимичид мэдэж байсан.
Каломел нь мөнгөн усны хаягдлаас үүсдэг өөрчлөгдсөн бүтээгдэхүүн ба хоёрдогч эрдэс юм. Энэ нь байгалийн мөнгөн ус, амалгам, киноварь, мөнгөн усны тэтраэдрит, эглестонит, терлингуаит, монтройдит, клейнит, мошелит, кадырелит, кузминит, чурсинит, келянит, кальцит, лимонит болон янз бүрийн шаварлаг эрдэстэй хамт тохиолддог.
Төрлийн байршил нь Германы Райнланд-Пфальц мужийн Алсенц-Обермошел дахь Мошелландсбург юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Каломел гэх бодисыг эртний Персийн анагаах ухааны түүхч Разэс 850 онд анх тэмдэн үлдээжээ. Түүний дурдсан хэд хэдэн нэгдлийг л каломел гэж тодорхойлж байсан, учир нь алхимич бүр өөрийн эмдээ юу ашигласанаа илчилдэггүй байсан. Каломел нь анх 1608 онд Освалд Кролл өөрийн Тайронциум Хемикум гэх номд тухайн зүйлийг хэрхэн бэлтгэх тухай бичсэнээр барууны анагаах ухаанд анх орж ирсэн.