Калчио

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Скуадра Кальчио
Бүтэн нэр Италийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн Скуадра Кальчио (Squadra Calcio) клуб.
Хоч нэр Скуадра Кальчио
Байгуулагдсан 2009 оны зун
(багийн эзэн TBA)
Цэнгэлдэх хүрээлэн 47-р сургуулийн ногоон талбай, Улаанбаатар
(Багтаамж: 150)
Эзэн "Спортын цонх" форум дахь Италийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид
Ахлагч Т.Зоригтсайхан
Лиг Спортын цонх лиг
2013–14 Спортын цонх лиг, 1-р байр
Цахим хуудас Клубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Скуадра Калчио баг нь Спортын цонх лигт тоглодог бөгөөд энэ лигийн шилдэг багуудын нэг юм. Калчио баг нь 2011 оны зун явагдсан "Спортын цонх" лигийн анхдугаар тэмцээнд нэг ч хожигдолгүй 10 хожил 8 тэнцээтэй 38 оноо цуглуулан түрүүлж байлаа. Улмаар энэ амжилтаа 2013 оны лигт давтаж 2 дахь аваргын цомоо өргөсөн юм. Тус багт 2010, 2011 оны Цомын мэргэн бууч, тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Ябраа (Э.Баярбат), 2012, 2013 оны лигийн мэргэн бууч BTR (Батбаатар) тэмцээний шилдэг хаалгач Т.Зоригтсайхан, анхдугаар тэмцээний шилдэг тоглогч Г.Баяраа (Г.Баярсайхан) зэрэг тоглогчид багтдаг юм. Тус баг нь жил ирэх тусам шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж лиг болон цомын тэмцээнд тогтмол амжилттай өрсөлддөг төдийгүй тус багаас тэмцээний зохион байгуулалтанд идэвхтэй оролцож, тэмцээний зохион байгуулагч, шүүгчээр 3 гишүүн оролцдог.


Калчио багийн тоглогч дасгалжуулагчаар багийн ахлагч Т.Зоригтсайхан тоглодог.

ТҮҮХ[засварлах | edit source]

Италийн шигшээ багийн ихэнхи тоглолтоо хийдэг Олимпико

2009 оны зун "Спортын Цонх" форумын Цомын анхны тэмцээн зохиогдох болсноор уг багийн байгуулагдах эхлэл тавигдсан юм. Форум дахь Италийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид санаа сэтгэл нэгдэн Скуадра Калчио багийг үүсгэн байгуулж Спортын цонхын анхны цомын тэмцээнд оролцож байв. Улмаар дараа жилийн цомын тэмцээнээс хүрэл медаль зүүсэн бол 2011 оны Спортын цонх лигийн тэмцээнд хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцож хожигдолгүй аварга болсон юм. Тэд энэ жил Челси клубын академиас Эрхэмcfc гишүүнийг зээлээр авчираад байгаа бөгөөд мөн Төрболд, Есүхэй гэсэн академийн тоглогчдоо үндсэн багт дэвшүүлсэн. 2013 оны лигт Bluelegends багт зээлээр тоглосон Зол-Эрдэнэ гишүүн мөн энэ жилээс багтайгаа нэгдсэн. Тус баг нь одоогийн байдлаар Спортынх цонх лигийг хошуучилж байна.

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | edit source]

2014 оны 5 сарын 31-ний байдлаар.[1]

Үндсэн бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Монгол улс GK Зоригтсайхан (ахлагч)
2 Монгол улс GK Төрболд
3 Монгол улс DF Э. Улсболд
4 Монгол улс DF Бээгий
5 Монгол улс DF predator
Д. Байрлал Тоглогч
7 Монгол улс MF Г.Баяраа
8 Монгол улс MF Santos leite kaka
17 Монгол улс MF MGT
10 Монгол улс MF Эрхэмcfc


9 Монгол улс FW Ябраа
11 Монгол улс DF BTR


==

|} |}

Шагналын эзэд[засварлах | edit source]

  • Монгол улс BTR - 2012, 2013 оны Лигийн мэргэн бууч
  • Монгол улс Т.Зоригтсайхан - 2011,2013 оны Лигийн шилдэг хаалгач
  • Монгол улс Г.Баяраа - 2011 оны Лигийн шилдэг тоглогч
  • Монгол улс xb - 2011 оны Лигийн шилдэг хамгаалагч

Шагналууд[засварлах | edit source]

Скуадра Кальчио баг Спортын цонхын лигт 2 удаа түрүүлж, цомын тэмцээнээс 2 удаа хүрэл медаль зүүсэн. Мөн 2012, 2014 оны Супер цомд түрүүлсэн. Тэмцээний түүхэнд хожигдолгүй түрүүлсэн цорын ганц баг. Мөн хамгийн бага гоол алдаж, хамгийн олон гоол оруулсан амжилтыг эзэмшдэг.

Лиг[засварлах | edit source]

  • Спортын цонх лиг
Түрүү 2010-2011
Түрүү 2012-2013

Цомууд[засварлах | edit source]

Түрүү (2): 2012, 2014
Хүрэл (2): 2010, 2012

Холбоос[засварлах | edit source]

  • [1] – Спортын цонх форум
  • First Team. Liverpool F.C. 31 August 2010-д хандсан.