Jump to content

Кама мөрөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кама мөрөн (орос. Ка́ма, удмурт. Кам, коми-перм. Кама, татар. Чулман) — Орос улсын Европын хэсэг дэх гол, Ижил мөрний хамгийн том зүүн цутгал мөрөн юм.

Кама мөрөн, Пермь мужид.

Кама мөрний урт нь 1805 км. Энэ мөрөнд том жижиг 74,718 гол цутгадаг бөгөөд ус цуглуулах сав газрын талбай нь 507,000 гаруй км² юм.

Кама нь Удмуртын Бүгд Найрамдах Улсын Кулига тосгоны ойролцоох 335 м-ийн өндөр дахь Верхнекамскийн өндөрлөгийн төв хэсгээс эх авдаг байна.

Кама мөрөн дээрх хамгийн том хот бол Пермь юм. Түүнчлэн Соликамск, Березники, Сарапул, Набережные Челны, Нижнекамск (90 мянга гаруй хүн амтай) хотууд байдаг.

Кама мөрөн дээгүүр 22 гарц, түүний дотор 11 томоохон гүүр байдаг. Энэ мөрөн цас, газар доорх ус болон борооны усаар тэжээгддэг байна.

Мөрний урсгал дээр гурван усан сан байгуулж усан цахилгаан станц бий болсон: Уролка голын амнаас (Камагийн амнаас 996 км) Кама усан сан (Кама усан цахилгаан станц) эхэлж, түүний доор Воткины усан сан (Воткины усан цахилгаан станц), ард нь Нижнемирск (Нижнемирын усан цахилгаан станц) байрладаг.