Камелопардалис орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Камелопардалис орд
Камелопардалис орд

Камелопардалис нь томоохон бүрхэг орд бөгөөд огторгуйн хойд хэсэгт байрлана. Энэ ордыг 1612 онд Петрус Планкус анх бүртгэсэн. Хуучны одон орны номнууд дээр Камелопардус зэрэг нэрээр бичдэг гэхдээ Олон Улсын Одон Орны Холбоогоор Камелопардалис нэрээр бүртгэсэн.


Ордны одод[засварлах | edit source]

Хэдийгээр 18 дах том орд боловч сайн тод бус. Хамгийн тод од нь зөвхөн дөрвийн хэмжээнд гэрэлтэнэ. Таваас доош гэрэлтэлтийн дөрвөн одтой.

  • Альфа Камелопардалис нь цайвар хөх аврага 4,3-ийн гэрэлтэлтэй, дэлхийгээс 5000 гэрлийн жилийн зайтай. Энгийн нүдэнд харагддаг хамгийн хол оддын нэг юм.
  • Бета Камелопардалис нь ордын хамгийн тод од бөгөөд 4,03-ийн гэрэлтэлтэй, хос одны систем нэг нь 4 ба нөгөө од нь 8,6-ийн гэрэлтэлтэй, гол аврага од нь дэлхийгээс 1000 гэрлийн жилийн зайтай.
  • 11 Камелопардалис нь 5,2-ийн гэрэлтэлтэй, дэлхийгээс 650 гэрлийн жилийн зайтай. Энэ од нь 6,1-ийн гэрэлтэлтэй 12 Камелопардалистай маш ойр байрладаг бас адил дэлхийгээс 650 гэрлийн жилийн зайтай гэхдээ хос од бус.
  • Струв 1694 нь хос од бөгөөд дэлхийгээс 300 гэрлийн жилийн зайтай. Хоёул цайвар хөх, гол од нь 5,4-ийн гэрэлтэлтэй, дэд од нь 5,9-ийн гэрэлтэлтэй.