Камиока Судалгааны Хүрээлэн
Камиока судалгааны хүрээлэн, Сансрын туяа судлалын хүрээлэн, Токиогийн их сургууль нь Японы Гифу мужийн Хида хотын Камиока хэсгийн ойролцоох Камиока уул уурхай, хайлуулах компанийн Мозуми уурхайд газар доор байрладаг нейтрино ба таталцалын долгионы лаборатори юм. Сүүлийн хорин жилд судалгааны хүрээлэнд нейтриногийн шинэ туршилтууд хийгдсэн. Бүх л туршилтууд нэлээд том бас бөөмийн физикийн хөгжилд ялангуяа нейтрино одон орон ба нейтрино хэлбэлзлийг судлахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Одоогоор явагдаж байгаа Супер Камиокандэ туршилт:
1990-ээд оны үед бөөмийн физик нарны нейтриноны асуудал ба агаар мандлын нейтриногийн дутагдал нь нейтрино хэлбэлзэлтэй холбоотой гэж сэжиглэж эхэлжээ. Супер Камиокандэ илрүүлэгч нь нарны болон агаар мандлын нейтриногийн хэлбэлзлийн таамаглалыг шалгахаар зохион бүтээгдсэн. Супер Камиокандэ илрүүлэгч нь бөөмийн физикийн стандартаас ч асар том юм. Энэ нь 11200 фото үржүүлэгч хоолойгоор хүрээлэгдсэн 50000 тонн цэвэр уснаас бүрддэг. Илрүүлэгч нь цилиндр бүтэцтэйгээр дахин бүтээгдсэн ба энэ удаа 41,4 метрийн өндөртэй, 39,3 метрийн өргөнтэйгөөр. Илрүүлэгч нь сансрын мюонуудад хориг тавих төдийгүй тэдгээрийг сэргээн босгоход тусалж чадах илүү боловсронгуй гаднах илрүүлэгчээр хүрээлэгдсэн.
Супер Камиокандэ 1996 онд мэдээлэл авч эхэлсэн ба хэд хэдэн чухал хэмжилт хийсэн. Үүнд уян харимхай тархалтын харилцан үйлчлэлийг ашиглан нарны нейтрино урсгалын нарийвчлалыг хэмжих, агаар мандлын нейтрино хэлбэлзлийн анхны маш хүчтэй нотолгоо, протоны задралын илүү хатуу хязгаарлалт зэрэг орно.