Jump to content

Камрань олон улсын нисэх буудал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Камрань олон улсын нисэх буудал
Sân bay quốc tế Cam Ranh
Cảng hàng không quốc tế Cam Ranh
Терминал 2 - Камрань олон улсын нисэх буудал
Ерөнхий мэдээлэл
ТөрөлОлон нийтийн / цэргийн
Эзэмшигч/ОператорВьетнамын Нисэх Буудлын Корпораци
Үйлчлэх хүрээКамрань
БайршилКамрань булан, Камрань, Кхань Хоа, Вьетнам
Нээгдсэн2004 оны 5 сарын 19; 21 жилийн өмнө (2004-05-19)
Үйл ажиллагааны баазVietJet Air
Өндөр д.т.дээш12 м / 40 фут
Координат11°59′53″N 109°13′10″E / 11.99806°N 109.21944°E / 11.99806; 109.21944Солбицол: 11°59′53″N 109°13′10″E / 11.99806°N 109.21944°E / 11.99806; 109.21944
Вэбсайтwww.camranh.aero/vi
Газрын зураг
CXR/VVCR, Вьетнам
CXR/VVCR
CXR/VVCR
Вьетнам дахь байршил
Нисэх зурвас
Чиглэл Урт Хучилт
м фут
02L/20R 3,048 10,000 Бетон
02R/20L 3,048 10,000 Бетон
Статистик (2019)
Нийт зорчигч9,747,172 18.2%
Эх сурвалж: Taseco Airs[1]

Камрань олон улсын нисэх онгоцны буудал (Вьетнам хэл: Sân bay quốc tế Cam Ranh, Cảng hàng không quốc tế Cam Ranh) нь Вьетнамын Камрань хотын дэргэд байх нисэх онгоцны буудал. Тус буудал нь Вьетнамын хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд олон улсын хэмжээний цорын ганц буудал юм. Вьетнамын агаарын тээврийн компаниуд болох Вьетнам Эйрвэйс, Jetstar Pacific нь "Таншоннят" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.

Энэхүү нисэх онгоцны буудлыг Вьетнамын дайны үеэр Америкийн цэргийнхэн Камрань агаарын баазын нэг хэсэг болгон барьсан. Дайны дараа 1979-2002 онуудад Зөвлөлт, Оросын цэргүүд ашиглаж байжээ.

2004 онд баазын нэг хэсгийг сэргээн засварлаж, иргэний нисэх онгоцны буудал болгон нээсэн. 2009 оны 12-р сараас хойш тус нисэх онгоцны буудал олон улсын статустай болсон.

Хөөрөх зурвасын урт нь 3048 метр юм. Нисэх онгоцны буудал ATR 42, ATR 72, Bombardier CRJ-100/200, Airbus A319, Airbus A320, Airbus A321, Boeing 737, Boeing 757, Boeing 767, Boeing 777 онгоцнуууд болон бүх төрлийн нисдэг тэрэг хүлээж авах чадалтай юм.

  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Tnien