Jump to content

Канаверал хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Канаверал хошуу (Англи: Cape Canaveral; — испани хэлний- cañaveral — «чихрийн нишингийн талбай); 1964—1973 онуудад — Кеннеди хошуу (Англи: Cape Kennedy) — АНУ-ын Флорида мужийн Атлантын далайн эрэг дээрх Мерритт арлын зүүн хэсэгт орших хошуу юм.

Энэхүү хошуу нь АНУ-ын Сансрын хүчний баазын өлгий нутаг болох Сансрын эрэг буюу "Space Coast" гэгддэг газрын нэг хэсэг юм. Америкийн олон тооны сансрын хөлгүүд бааз болон хөрш зэргэлдээ Мерритт арал дээрх Кеннедийн Сансрын нислэгийн төвөөс хөөргөсөн тул "Кейп Канаверал" буюу "Канаверал" гэдэг нэр нь хоёр хөөргөх цэгийг илэрхийлэл болжээ. Энд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний бааз байрладаг.

Тус бүс нутгийн шуудангийн салбарыг 1893-1954 онуудад Артезия, 1954-1962 онуудад Канаверал боомт, 1962 оноос өнөөг хүртэл Канаверал хошуу гэж нэрлэж иржээ.