Jump to content

Канье Уэст

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Е (төрсөн нэр нь Канье Омари Уэст, 1977 оны 6 сарын 8-нд төрсөн) нь Америкийн рэппер, дуучин, дууны үг зохиогч, хөгжмийн продюсер, загвар зохион бүтээгч юм. Тэрээр Roc-A-Fella Records-д продюсерээр ажиллаж, ялангуяа Jay-Z-ийн The Blueprint цомгийн ажилд оролцсоноороо алдаршсан. Түүний The College Dropout, Late Registration, Graduation зэрэг цомгууд нь шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, арилжааны хувьд амжилттай болсон. Тэрээр хөгжимийн олон төрөл, шулуун шударга үг хэллэгээрээ алдартай.