Jump to content

Капетин угсаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Капети́н угсаа (франц. Capétiens) — бол Робертинууд (франц. Robertiens) удмаас гаралтай Францын хаадын угсаа залгамжлагчид бөгөөд төлөөлөгчид нь 987-1328 он хүртэл, хөндлөн шугамаар 1848 он хүртэл захирч байсан бөгөөд Францын төрийн түүхэнд Меровингууд, Каролингчуудын дараа орох гурав дахь хааны угсааныхан юм.

Францын хаан ширээнд удаан хугацааны турш суусан анхны хаан бол Парисын гүн Үго Капет (франц. Hugues Capet, хэдийгээр Робертинууд түүнээс өмнө хоёр удаа хаад байсан) байсан бөгөөд түүнийг үр хүүхэдгүй V Луи хаан нас барсны дараа хааны орчмынхон хаанаар сонгосон юм. Хамба Үго нь шашны тахилчийн "капе" хэмээх нөмрөг өмсдөг байсан тул Капет нэртэй болсон ажээ. Францын хамгийн том хааны угсаатанд нэрээ өгсөн хүн бол Уго Капет бөгөөд түүний үр удам нь олон зууны турш тус улсыг захирч байсан Капетин угсаа юм.

Францын хаан ширээнд суусан Капетин угсааны ахмад салбарын сүүлчийн төлөөлөгч бол "Хөөрхөн" хэмээх IV Шарль юм. Дараа нь Капетин гэр бүлийн бага салбар болох Валуа угсааныхан засгийн эрхэнд гарч ирсэн. Валуа угсаатнууд Ангулемийн удмыг устгасны дараа Капетин угсааны өөр нэг салбар болох Бурбон угсааныхан засгийн эрхэнд гарч иржээ.