Капитализм ба эрх чөлөө
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Капитализм ба эрх чөлөө (англ. Capitalism and Freedom) – Нобелийн шагналтан Милтон Фридманы 1962 онд бичсэн ном.
Тус номын анхны хэвлэлийг 1962 онд Чикагогийн их сургуульд хэвлүүлсэн. Түүнээс хойш энэ ном олон удаа дахин хэвлэгдэж ирсэн бөгөөд 18 хэлээр орчуулагдсан байна.
Номны агуулга
[засварлах | кодоор засварлах]- Танилцуулга
- Эдийн засаг ба улс төрийн эрх чөлөө хоёрын хоорондын хамаарал
- Чөлөөт нийгэм дэх засгийн газрын үүрэг
- Мөнгөний хяналт
- Олон улсын худалдаа, санхүүгийн байгууллагууд
- Төсвийн бодлого
- Боловсрол дахь төрийн үүрэг
- Капитализм ба ялгаварлан гадуурхалт
- Монополь ба бизнес, хөдөлмөрийн нийгмийн хариуцлага
- Мэргэжлийн лиценз
- Орлогын хуваарилалт
- Нийгмийн халамжийг хэмжих
- Ядуурлыг бууруулах
- Дүгнэлт
Үзэл санаанууд
[засварлах | кодоор засварлах]Милтон Фридманы бичсэнээр "эрх чөлөө"г хадгалахын тулд Засгийн газар зайлшгүй шаардлагатай боловч эрх чөлөөнд заналхийлж буй гол хүчин зүйл Засгийн газар өөрөө юм. Энэхүү аюулыг багасгахын тулд төрийн эрх мэдлийг дээр дурдсан газруудад хязгаарлах шаардлагатай гэжээ. Цаашилбал, Фридман эрх мэдлийн төвлөрлийг дээд зэргээр сааруулах, түүнийг хамгийн доод түвшинд шилжүүлэх зарчмыг онцолж байна. Аливаа нэг асуудлыг орон нутагт өөрөө шийдэж болох юм бол энэ шийдвэрийг Засгийн газарт шилжүүлж болохгүй. Тиймээс эрх чөлөөг хамгаалах нь эрх мэдлийг хязгаарлах, төвлөрлийг сааруулах үндсэн шалтгаан болох юм гэж үзжээ.
Хоёр дахь шалтгаан нь хүн хоорондын харилцаанд албадлагын болон сайн дурын гэсэн хоёрхон арга замаар хамтран ажиллах боломж байдаг байна. Үүнээс сайн дурын хамтын ажиллагаа нь зохиогчийн хэлснээр хүмүүсийн зорилгод хүрэхэд илүү үр дүнтэй байдаг ажээ.