Каппи Пондекстер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Каппи Пондекстер
№ 23    Нью-Йорк Либерти
Довтлох чиглэлийн хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1983 оны 1 сарын 7
Төрсөн газар Ошеансайд, Калифорни
Иргэний харъяалал Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Биеийн өндөр 1 м 75 см
Биеийн жин 73 кг
Замналын мэдээлэл
Коллеж Рутжерс
Лиг Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо
Замналын түүх
Нью-Йорк Либерти
Замналын оргил амжилт, шагналууд
Биг Ийстийн шилдэг шинэ тоглогч (2003)
Бүх ЭҮСБХ-ны шилдэг шинэ тоглогч (2006)
ЭҮСБХ-ны бүх оддын тоглолт (2006, 2007, 2009)
ЭҮСБХ-ны шигшээ тоглолтын шилдэг тоглогч (2007)
ЭҮСБХ-ны аварга (2007, 2009)
Олимпийн аварга (2008)
Каппи Пондекстер
Сагсан бөмбөг
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Каппи Пондекстер
Төрсөн огноо 1983 оны 1 сарын 7
Төрсөн газар Ошеансайд, Калифорни
 
Медалиуд
Зуны олимп
Алт Бээжин 2008 Эмэгтэй

Каппи Пондекстер (англ. Cappie Pondexter, 1983 оны 1 сарын 7 - ) нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгч, ЭҮСБХ-ны Нью-Йорк Либерти багт тоглодог тамирчин юм. Тэрээр Калифорни муж улсын Ошеансайдад төрж, Иллиной муж улсын Чикагод өсчээ. Пондекстер шаламгай хууралт, оновчтой дундын зайн шидэлтээрээ алдартай.

Ахлах сургууль[засварлах | edit source]

Пондекстер ахлах сургуульд байхдаа ирээдүйн сагсан бөмбөгийн од Ди Браунтай дотно найзалдаг байв.

Тэд Чикагогийн Жон Маршалл Метрополитан ахлах сургуульд суралцаж, сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт багтан тоглодог байсан бөгөөд тэр үедээ Пондекстер ЭСБДХ-ноос тодруулдаг бүх Америкийн багт нэрлэгдэж байв.[1] Тэр 2001 оны ЭСБДХ-ны Ахлах Сургуулиудын Бүх Америкийн Наадамд оролцож, 16 оноо авснаар хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртжээ[2][3].

Коллеж[засварлах | edit source]

Ахлах сургуулиа төгсөөд Рутжерс ИС-д элсэн орсон тэрээр сургуулийнхаа сагсан бөмбөгийн Скарлет Найтс багийг ахлан 97-22 гэсэн амжилт үзүүлэн, Биг-Ийстийн АШТ-д 2005, 2006 онд дараалан түрүүлэв. 2005 оны Элит Эйтийг оролцуулаад 4 NCAA-гийн тэмцээнд оролцжээ. 2005-2006 оны улиралд Рутжерс 27-5 амжилт үзүүлэхдээ Биг Ийст конференцдээ 16-0 гэсэн амжилт гаргав. Коллежид байхдаа 2,000 гаруй оноо авчээ.

ЭҮСБХ[засварлах | edit source]

Пондекстер 2006 оны ЭҮСБХ-ны драфтаар 2-рт нэрлэгдэж, Финикс Меркури багт очжээ. Анхны жилээ тэрээр ЭҮСБХ-ны баруун конференцоос бүх оддын багт багтав.

2007 онд Пондекстер Меркуриг аваргалахад гол үүрэг гүйцэтгэж, өрсөлдөөнтэй болсон шигшээ тоглолтын 5 цуврал тоглолтод дунджаар 22 оноо авч, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ.

2009 оны улиралд Пондекстер ЭҮСБХ-ны түүхэнд 3 долоо хоног дараалж Баруун Конференцийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн анхны тамирчин болсноос гадна Баруун конференцийн багийн нөөц тоглогчоор 3 дахь бүх оддын тоглолтдоо оролцов.

2010 оны 3 сард Пондекстер 3 багийн хооронд явагдсан солилцооны дүнд Нью-Йорк Либерти багт худалдагджээ. Тэрээр ярилцлага өгөхдөө уг солилцоог хүсч байсан болохоо дурьджээ[4].

Европ[засварлах | edit source]

2006-07 оноос Пондекстер өвлийн улиралд ЭҮСБХ-ны амралтын үеэр Европт тоглох болж, Фенербахче Истанбул багийн амжилтын гол зүтгүүр болж байв.

  • 2006-07 Туркийн Ерөнхийлөгчийн цом
  • 2006-07 Туркийн аварга
  • 2006-07 Туркийн цомын эзэн
  • 2007-08 Туркийн Ерөнхийлөгчийн цом
  • 2006-07 ОУСБХ-ны Европын бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч
  • 2007-08 Туркийн аварга

Фенербахчед 2 улирлыг үдсэн Пондекстер Оросын Суперлигийн УГМК Екатеринбург багтай гэрээ байгуулан тоглож байна[5].

АНУ-ын шигшээ баг[засварлах | edit source]

Пондекстер АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан олон улсын тавцанд тоглож, Бээжинд болсон 2008 оны зуны олимпод аваргалжээ. Мөн 2005 оны Дэлхийн Их Сургуулиудын наадам, 2003 оны ОУСБХ-ны залуучуудын ДАШТ, 2002 оны залуучуудын ДАШТ-ийн урьчдилсан шат, 2000 оны өсвөрийн ДАШТ-ийн урьдчилсан шатанд тоглосон.

Тэрээр шигшээ багийн 2009 оны намрын цугларалтад уригдсан[6] бөгөөд 2010 оны ДАШТ, 2012 оны олимпийн шигшээ багийг уг цугларалтын оролцогчдоос голчлон сонгох юм.

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]