Jump to content

Харгол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Каракол-с чиглүүлэгдэв)
Харгол
Каракол
Харголын панорам үзэмж
Тагай-Бий хөшөө
Дунган сүм
Орон сууцны барилга
Харгол далбаа
Харгол сүлд
Харгол, Киргиз
Харгол
Харгол
Киргиз дэх байршил
Солбицол: 42°29′25″N 78°23′30″E / 42.49028°N 78.39167°E / 42.49028; 78.39167Солбицол: 42°29′25″N 78°23′30″E / 42.49028°N 78.39167°E / 42.49028; 78.39167
Улс Киргиз
МужЫсыккөл муж
Газар нутаг
  Нийт44 км2 (17 бээр2)
Өндөр
1,745 м (5,724 фут)
Хүн ам
 (2021)[1]
  Нийт84,351
  Нягтрал1,900/км2 (5,000/бээр2)
Цагийн бүсUTC+6 (KGZ)
Вэб сайтhttp://www.karakol.com.kg/

Харгол (киргизээр Каракол, хуучнаар Пржевальск) — Киргиз улсын Ысыккөл мужийн харьяанд байх, мужийн засаг захиргааны төв, 63 мянган хүнтэй хот.

Бишкекээс 380 км зайд Ысык нуурын зүүн эрэгт ойрхон оршдог.

Хөвч хангай

Харгол хот мужийнхаа дорнод этгээд, Ысык нуур (Ысык-Көл) нуурын зүүн эрэгт, Терскей Ала-Тоо нурууны өвөрт далайн түвшнээс дээш 1690—1850 м өндөрт оршдог. Хотоос холгүй буюу 12 км зайтай газраар Хар гол урсан Ысык нуурт цутгадаг. Бишкекээс 400 км, Балыкчаас 220 км галт тэргээр явж Харголд хүрнэ.

Харголд олон орны уулчид ирж авирах болсон.

Харголд 2009 оны тооллогоор 66,294 хүн оршин сууж байв.[2]

Үүнээс 69 хувь нь киргизүүд, 17 хувь нь орос болох ба 544 хотон халимаг бий.

1869 онд Оросын А. Каульбарсын цэрэг шивээлэн суурин үүсгэжээ. Хотын ойрх голоор «Каракол» (Харгол) хэмээсэн бол 1889 онд Н. Пржевальский эрдэмтний нас барсаны дараа Оросын Эзэн хааны зарилгаар «Пржевальск» (Пржевальскийн суурин) болов. 1922-1939 онд эргээд дахин Харгол нэртэй байфгаад Зөвлөлтийн үед 1939-1992 онд дахин Пржевальск гэгдээд Киргиз улс тусгаар тогтносны дараа дахин уламжлалт Харгол нэрээ буцаан авсан түүхтэй.

 Commons: Karakol – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named pop21
  2. "Перепись населения Киргизии 2009. Иссык-Кульская область" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2011-08-10. Татаж авсан: 2011-08-10.