Карель хэл
Харагдац

Карель хэл (карел. karjalan kieli, орос. карельский язык) нь Балт-Фин хэлнүүдийн нэг болох карельчуудын хэл юм. Хэлэлцдэг хүний тоо 40-50 мянга орчим, түүний дотор Орост 25.6 мянга (2010 оны тооллогоор; үүнээс 15 мянга нь Оросын Бүгд Найрамдах Карель Улсад), Финландад 10-20 мянга байна.
Карель хэл нь аман зохиолын баялаг уламжлалтай. Карелийн ард түмэн бол Финландын хэл шинжлэлийн эрдэмтэн Элиас Лённротын (1802-1884) цуглуулж, найруулсан "Калевала" туульсын зохиогчид юм.
1937-1940 онд Карель хэл нь Зөвлөлт Карелийн Автономит Бүгд Найрамдах Улсын албан ёсны хэл байсан (Фин, Орос хэлтэй хамт).
2009 оноос хойш карель хэл нь Финландад үндэсний цөөнхийн хэлний статустай, 5000 орчим хүн ярьдаг, мөн уран зохиолд хэвлэгддэг ажээ.