Кариополят
Кариопиллит (эктропит болон эктропиттой ижил утгатай) нь бор өнгөтэй эрдэс бөгөөд химийн томьёо нь (Mn2+,Mg)3Si2O5(OH)4 юм. Энэхүү эрдсийг 1889 онд Швед улсад орших нэгэн уурхайгаас нээсэн. Нэршил нь гадаад төрхтэй нь холбон “самар” болон “эсгий” гэсэн утгатай грек үгсээс гаралтай.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Кариопиллит нь байгаль дээр улаан хүрэнээс цайвар бор, шаргалдуу хүртэл өнгөтэй илэрдэг. Нимгэн зүсэлтээр харахад цайвар бороос шар өнгөтэй байдаг. Эрдэс нь ихэвчлэн хавтгай хэлбэрийн, хуурамч зургаан өнцөгт талстууд байдлаар оршдог бөгөөд ихэнхдээ сарнайн дэлбээ мэт бөөгнөрсөн (rosette) хэлбэртэй, 4 мм хүртэл хэмжээтэй (0.16 инч) байдаг. Мөн төвөөсөө тойроглон цацарсан бүтэцтэй, эсвэл нягт массив хэлбэрээр тохиолддог. Кариопиллит нь манган агуулсан эрдсүүдийн хувирал (метаморфизм)-ын бүтээгдэхүүн байдлаар үүсдэг. Энэхүү эрдэс нь браунит, кальцит, гониерит, якобсит, хар тугалга, манган агуулсан кальцит, родонит, саркинит, тиродит зэрэг эрдэстэй хамт тохиолддог.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Кариопиллит нь октаэдр зохион байгуулалттай манганы ионоор холбогдсон тетраэдр цагирагуудаас тогтсон гурвалжин “арлууд”-аас бүрдэх бөгөөд эдгээр нь хоорондоо октаэдр зохион байгуулалттай манган агуулсан давхаргуудаар холбогдсон бүтэцтэй. Талст бүтэц нь богино зайн зохион байгуулалттай боловч эдгээр “арлууд”-ын хоорондын холбоосууд нь бүрэн эмх цэгцгүй байдаг. Иймээс жинхэнэ утгаар нэгж эс (unit cell)-ийг тодорхойлох боломжгүй. 1889 онд кариопиллит нь Швед улсын Вэрмланд мужийн Филипстад хотын ойролцоох Харстиген уурхайгаас анх илэрсэн.